НИЙГЭМ

Г.Сарангэрэлд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал болно

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл хар тамхины хэргээр саатуулагдсан болохыг өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд албаны эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл түүний гэмт буруутай эсэхийг шүүх хурал өнгөрөгч 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч, ирэх сарын 16-нд хойшлуулжээ.

Тэрбээр 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял ногдуулж, батлан даалтаар гарч байсан билээ.

Түүнчлэн 2018 онд дахин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцогдож байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-27 14:32

Тэмүүжин энэ хүүхнээ хаячихсан уу

Холбоотой мэдээ

Back to top button