Нийгмийн

Туулын бургасанд үүрлэсэн амьтныг “шүрэн цох” болохыг тодорхойлжээ

Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой үүрлэсэн тухай нэгэн иргэн цахим хуудастаа мэдээлсэн юм. Тухайн амьтныг ОХУ-ын өмнөд хязгаар Краснодарын бүс нутгаас ирсэн гэх мэдээлэл бий. Иргэд уг хорхойг өмхий бөгст хорхой хэмээн таамаглаж байна. Бид уг асуудлаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодруулахад:

“Тухайн мэдээллийг анх цахимд байршуулсан иргэнтэй холбогдож, Туулын бургасаар хяналт, шалгалтыг эхлүүлээд байна. Одоогоор тухайн мэдээлэлд дурдсан шавж тааралдаагүй байна. Зургийг нь харсан ч нэр төрлийг баттай мэдээгүй байна. Мэргэжилтнүүд тухайн шавж, байршсан газраас дээж авч, төрөл зүйлийг нарийвчилж гаргана. Тухайн шавж нь ойн хөнөөлт хортон шавжийн нэр төрөлд байхгүй. Тиймээс нарийвчлан судалсны дараа иргэдэд мэдээлэл өгнө” хэмээж байв. Тэгвэл тухайн үл мэдэгдэх шавжийн нэр, төрлийг тодорхой болгожээ.

Тухайн шавжийг шүрэн цох гэдэг байна. Шүрэн цохууд хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг байна. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчим дараа өндгүүдээс авгалдай гардаг байна.

Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
О
О
2021-10-27 15:22

Муухайийн

Холбоотой мэдээ

Back to top button