НИЙГЭМ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэй нөхрийнхөө амийг хороожээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь мотоциклтой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэн, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-10-28 00:23

Zarim neg er nohoriig
uneheer uheesei gj bddog shuu

хөвсгөл түнэл
хөвсгөл түнэл
2021-10-28 10:34

өөр эртэй заваарч байгаад нөхөртөө баригдаад бантахдаа ах дүүгийнхээрээ хэд хоног байчаад гэнэт цагдаад худ�##� өргөдөл өгөхдөө нөхөр гэрт оруулахгүй хөөгөөд гэсэн нь гэр бүлийн хүчирхийлэл болоод шүүхээр ороод нөхөр нь шоронд явсан, энэ хойгуур нөгөөх авгай гэрийнх нь бүх юмыг ачаад хулгайлаад мөрөнрүү заваардаг юман дээрээ очсон байх юм. 44 тэй боловсролгүй авгай бага насны 3 хүүхэд өнчрүүлээд нөхрөө шоронд хийгээд ийм хүнийг ямар хүн гэхэв дээ. эх эцэг нь бүтэхгүй бүдүүлэг ах дүү нар нь олон эмэгтэй нь с�##�сан хэрэлдсэн шүүх цагдаа болсон саяхан бас өөрсдийн хэнэггүй буруугаас 3 хүүхэд шатаасан үнэхээрийн хорвоогийн адгийн айл эмэгтэйчүүд нь бузар шингэсэн айл байх юмаа. эх эцэг нь ч олон хүүхэд төрүүлсэн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр авгай хүүхнүүд нь болосролгүй ухамсаргүй бүдүүлэг нийгэмшээгүй олон айл гэр бүл үймүүлсэн муухай хүмүүс байх юм. гол нь энэ муухай хүүхнүүд нь нялх б�##�чир хүүхдүүдийн амь нас, өнчрөл хувь заяа, олон гэр бүл хосуудыг сүйдэлж байна. давахраа хийлгэж, сормуус на�##�гаад, хөмсөг шивүүлсэн толгой хоосон хормойн донтой 40 гарсан авгай чамд үйлийн үр чинь удахгүй ха�##�гыг чинь тогшино.

Холбоотой мэдээ

Back to top button