ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-д анх удаа “Х” гэсэн гурав дахь хүйсийн тэмдэглэгээтэй паспорт гаргав

АНУ-д анх удаа "Х" гэсэн гурав дахь хүйсийн тамгатай паспорт гаргалаа. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс тус агентлагийн цахим хуудсанд өгсөн мэдэгдэлд дурьджээ.

Баримт бичигт “Бид шаардлагатай системийг боловсруулж, маягтыг шинэчилмэгц хүсэлт гаргасан хэн бүхэнд паспорт санал болгоно” гэжээ. Шинэ паспортыг 2022 оны эхээр олгож эхэлнэ гэж Прайс хэлэв.

Вашингтон ЛГБТ нийгэмлэгийн төлөөллийг оролцуулаад бүх хүмүүсийн эрх чөлөө, тэгш байдлыг дэмжихийн төлөө ажиллана гэж Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч онцлов. Өнөөг хүртэл АНУ-ын иргэд төрсний гэрчилгээнд бичигдсэнээс өөр хүйсийн тэмдэглэгээг хийхийн тулд эмчээс гэрчилгээ авах шаардлагатай гэнэ.

АНУ-ын Засаг захиргаа гурав дахь хүйсийг нэвтрүүлэх төлөвлөгөө 2021 оны зунаас тодорхой болсон. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, энэ алхам нь ЛГБТ нийгэмлэгийн тэгш эрхийг хангах зорилготой гэжээ.

(Эх сурвалж: Msn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button