ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Ван И: БНХАУ бол Афганистанд байлдааны ажиллагаа явуулаагүй цорын ганц улс

БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И хэлэхдээ, “Талибан” хөдөлгөөнийхөн дэлхийн бусад улс орнуудтай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа, мөн тэд Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-ийн зүгээс Афганистанд туслах ёстой гэсэн хэмээн мэдэгдлээ.

Ван И хэлэхдээ, БНХАУ Афганистан болон түүний хөрш зэргэлдээ гуравдагч улс орнуудтай цаашид хэлэлцээр хийхэд бэлэн байгааг онцлов.

БНХАУ бол Афганистанд дайн байлдааны үйл ажиллагаа явуулаагүй цорын ганц улс. Тиймээс бид “Талибан” хөдөлгөөнийхөнтэй яриа хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаа улсуудын нэг.

Харин АНУ болон барууны бусад улс Талибанчуудыг хууль ёсоор хүлээн зөвшөөрөхгүйгээр тэдэнтэй харилцах, цаашлаад афганчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга замыг эрэлхийлж байгаа гэлээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button