УЛС ТӨР

Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж бий болгох боломжтой

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Би энэ хуулийг дэмжиж байгаа. Монгол Улсын эдийн засагт чөлөөт бүс маш том дэвшилт авч ирэх юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу. Ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Энэ бодлогын хүрээнд манай чөлөөт бүс ямар интеграциар хөгжлийн бодлогоо тодорхойлсон бэ. Хоёрдугаарт цахим засаглдалтай холбоотойгоор төрийн үйлчилгээг нэг цонхноос цахимаар авах бололцоотой юу хэмээн асуулаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 28, 2021 23:19

аавынхаа хормойноос с�##�аагүй бацаан... цэцэрлэгийн юм яриад л явах юмаа

Бод
Бод
10 сар 29, 2021 00:19

Ингэж солиорох гэж Гишүүн болоогүй л байлтай.

Холбоотой мэдээ

Back to top button