ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ОХУ-ын далайчид Панамын хөлөг онгоцыг далайн дээрэмчдээс аварчээ

ОХУ-ын Хойд флотын далайчид Панамын далбаатай чингэлэг хөлөг онгоцыг Гвинейн буланд далайн дээрэмчдээс аварсан талаар ОХУ-ын Батлан Хамгаалахын Яамны Мэдээлэл, харилцаа холбооны газраас мэдээлжээ.

“Аравдугаар сарын 25-нд “Дэд адмирал Кулаков” гэх шумбагч онгоцны багийнхан Атлантын далай дахь Гвинейн булан дахь иргэний хөлөг онгоцыг далайн дээрэмчид барьцаалахаас урьдчилан сэргийлсэн” гэж мэдэгдэлд дурьджээ.

Тогогоос Камерун руу Панамын далбааг мандуулсан “Люция” хэмээх чингэлэг хөлөг онгоцноос 13:00 цагийн орчимд ослын дохиог Оросын багийнхан хүлээн авсан гэжээ.

“Үл таних зэвсэгт этгээдүүд өндөр хурдтай завиар хөлөг онгоцыг барьцаалахыг завдсан тухай мэдээлсэн. Чингэлэгтэй хөлөг онгоцны багийнхан ослын дохиог илгээснийхээ дараа зааврын дагуу онгоцны хөдөлгүүрийн өрөөнд хоргодсон” гэж тайлбарлав.  

Тэнгисийн явган цэргийн ангийн Ка-27ПС нисдэг тэрэг Оросын хөлөг онгоцноос хөөрч, тэр даруй хэрэг болсон газарт ирсэн аж. ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, нисдэг тэрэг гарч ирэхэд далайн дээрэмчид хөлөг онгоцоо орхин завиндаа суугаад эрэг рүү хар хурдаараа зугтсан гэнэ.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button