ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дэлхий даяар “COVID-19”-ийн халдварын тохиолдол 246,4 саяд хүрлээ

Өнөөдөр ням гараг /2021.10.31/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 246,394,420 болж нэмэгдлээ гэж Америкийн Жон Хопкинсийн Их Сургуулиас мэдээлжээ.

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар дэгдэж эхэлснээс хойш халдварын улмаас 4,995,18 хүн нас баржээ.

АНУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 45,953,186 болж, тахлын үеэр 745,668 өвчтөн нас баржээ. Энэтхэгт өвчний 34,260,470 тохиолдол бүртгэгдэж, 457,740 хүн нас барсан ба харин Бразилд 21,804,094 тохиолдол бүртгэгдэж, 607,694 хүн нас бараад байна.

Нөгөөтэйгүүр, цар тахлын үед дэлхий даяар 6,9 тэрбум гаруй коронавирусийн эсрэг вакцины тунг тараажээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeters”-ийн мэдээлснээр ням гарагийн өглөөний байдлаар дэлхийн нэг сая хүн амд ногдох нас баралтын түвшин 642,8 байсан аж. АНУ-д 1 сая хүн амд 2,297 хүн, Энэтхэгт 328, Бразилд 2,833 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button