ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Токио: Нэгэн эр метроны зорчигчид руу хутга барин дайрсан нь “Сүнсний баяр”-тай холбоотой юу

Өчигдөр ням гараг /2021.10.31/-ийн орой 20 цагийн орчим Токио хотын баруун захад метро хүлээж байсан зорчигчид руу нэгэн эрэгтэй хутга барин халдсан хачирхалтай хэрэг гарлаа. Хачирхалтай гэдэг нь Японд энэ мэт халдлага маш ховор тохиолдолд гардаг.

Халдлагад өртсөн хэд хэдэн хохирогч байгаа аж. Тэдний дундаас 60 орчим насны эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа талаар Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевиз мэдээлжээ.

Халдлагыг 20 гаруй насны эрэгтэй үйлдсэн гэх ба метронд нэгэн шатамхай шингэн цацаж, гал тавьсан тухай мэдээлэл ч байна. Халдлага үйлдсэн этгээдийг баривчлан саатуулсан ба одоогоор түүний халдлагын шалтгааныг мэдээлээгүй байна.

“Эн-Эйч-Кэй”-ийн мэдээлснээр, хамгийн багадаа зургаан хүн халдлагад өртөж, шархадсан гэнэ. Харин “Кёодо” /Kyodo/ агентлагийн мэдээлснээр, 15 хохирогч байгаа бөгөөд гэмт этгээд метро руу  давсны хүчил цацан гал тавьсан байж болзошгүй гэжээ.

Энэ явдал зорчигчдыг нэлээд айлгаж, сандаргав. Хэргийн газраас авсан гэрэл зургуудаас харвал хүмүүс метроны цонхоор буусан байна.

Хэргийн газарт байсан гэрчийн ярьснаар, халдлагын дүр төрх нь Америкийн кино, комиксийн алдартай дүрийг санагдуулам байсан гэх ба “Halloween” /сүнсний баяр/-т зориулсан хувцаслалт гэж бодсон” гэжээ. Халдлага үйлдсэн этгээд нь ногоон өнгийн сорочкон цамц, зангиа, хөх өнгийн костюм, гадуур хүрэмтэй байсан ажээ.

(Эх сурвалж: NHK)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button