НИЙГЭМ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Оторлож явсан малчны ачааны автомашин шатжээ
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Шувуут багийн “Хужиртын даваа” гэх газарт/ачааны автомашин шатсан тухай мэдээллийг аравдугаар сарын 31-ний өдрийн 17:09 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Баянзүрх сумаас Алаг-Эрдэнэ сумын чиглэлд оторлож явсан малчин Г-ын “Кантер" загварын ачааны автомашин болон ачиж явсан 6 ханатай гэр, тавилгын хамт шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.