СПОРТ

Б.Буджаргал таван өдөрт 700 км гүйж медаль авах боломжид ойртлоо

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргал энэ өдрүүдэд АНУ-д Уисконсин Милуоки хотод болж буй тасралтгүй зургаан өдөр гүйх тэмцээнд оролцож байна.

Тэмцээн АНУ-ын олимп, дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэдэг мөсөн ордонд болж байгаа. Иймд цаг уурын хэт сэрүүн нөхцөл байдлаас хамааран дэлхийн хэмжээний зарим тамирчид тэмцээнийг орхижээ.

Б.Буджаргал тив, дэлхийн олон амжилт тогтоож байсан  ба энэ удаад “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоохоор зорьж буй гэнэ.

Уг зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1036 км гүйсэн амжилтаар эзэмшдэг. Мөн түүнийг “Гүйлтийн бурхан” хочилдог байна.

Б.Буджаргал  одоогийн байдлаар таван өдөрт 700 км замыг туулсан бөгөөд энэ амжилт нь  дэлхийн шилдэг 200 орчим тамирчнаас эхний тавд бичигдэх үзүүлэлт аж. Тэрээр  хугацаанд эхний гурван байрын төлөө өрсөлдөх бөгөөд өнөөдөр /2019.08.31/ 22:00 цагт тэмцээнийн дүн гарах аж.

Түүнчлэн манай сайт тамирчин Б.Буджаргалтай арав хоногийн хэт холын зайн гүйлтэд оролцсоны дараа ярилцаж байсан билээ. Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button