Нийгмийн

“Өрөө дүүрэн шинэ сурах бичгийг эцэг эхчүүд, хүүхдүүдэд тараалаа”

Жавзандамба хутагт төвөөс Ерөнхий боловсролын сургуулийн шинэ сурах бичгүүдийг үнэ төлбөргүй тарааж буй тухай бид өмнө мэдээлж байв.

Тодруулбал, иргэд даваагаас баасан гарагуудад 10:00-17:00 цагийн хооронд Алтжин бөмбөгөрт байрлах тус төв дээр очоод, үнэгүй сурах бичиг авах боломжтой аж. Бид тус төвийн ажилтантай холбогдож тодруулга авснаа хүргэж байна.

-Танай төвөөс сурагчдад үнэгүй ном тарааж байгаа гэсэн шүү дээ. Яагаад ном тараах болсон бэ?

-"Аз хур” номын дэлгүүрээс бидэнд сурагчдын 2014-2017 онуудад хэрэглэгдэж байсан сурах бичгүүдийг хандивласан. Хандиваар ирсэн ном, сурах бичгүүдийг өөрсдийн төвд үнэ төлбөргүй тараагаад долоо хонож байна. Энэ үйл ажиллагаа нь өнгөрөгч аравдугаар сарын 20-ноос эхэлсэн.

-Хэдэн төрлийн, хэр олон сурах бичгүүдийг тараасан бэ?

-Ерөнхий боловсролын 10 гаруй төрлийн он хуучин атлаа шинэ сурах бичгүүдийг сурагчид, эцэг эхчүүд, багш нар, асрамжийн төвүүдэд үнэ төлбөргүй тараасан юм.

Түүний хүрээнд бид байсан номуудаа тараасан. Одоогоор маш бага сурах бичиг үлдсэн. Нарийн тоо хэмжээг хэлэхэд хэцүү. Багцаалбал 10кв метр өрөө дүүрэн сурах бичиг байсныг тараасан.

-Иргэд хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Их сэтгэл хангалуун байсан. Бидний зүгээс ч таатай байгаа.

-Та бүхэн өмнө нь уг хандивын арга хэмжээг зохион байгуулж байв уу?

-Номын тухайд анх удаа л тарааж үзэж байна. Өөр олон сайн үйлсийн аян хийж байсан. Дурд гэвэл тоймгүй олон бий. Энэ ердөө нэг хэсэг нь. Жавзандамба Хутагт төв нь 2011 оноос Буддын ёс суртахуунд суурилсан шат шатны үнэ төлбөргүй сургалтуудыг энгийн хүмүүсд зориулан зохион байгуулсаар ирсэн.

2011 оноос "Монгол хүн Монгол хүнээ хайрлая” уриатай сайн үйлсийн аяныг хоёр сар тутам өрнүүлж, хот хөдөөгийн олон Монголчуудынхаа амьдрал ахуйд нь тус дэм болсоор яваа анхны Монгол Буддын төв юм” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button