ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Манангийн улмаас Москвагийн нисэх онгоцны буудлууд 30 гаруй нислэгийг цуцалжээ

Мягмар гарагт шилжих /2021.11.01/ шөнө Москва хотод манан буусны улмаас нисэх онгоцны буудлууд 30 нислэгийг цуцалж, 5 нислэгийг мөн хойшлуулжээ.

Домодедово нисэх онгоцны буудалд 12, Шереметьевод 11, Внуковод 7 нислэгийг  цуцалжээ.

Харин нислэгээс бусад нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж. Газрын болон агаарын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ нь цаг агаарын хамгийн хүнд нөхцөлд ч агаарын хөлгийг хүлээн авч, илгээж, үйлчилгээ үзүүлдэг юм. Москвагийн агаарын бүсийн нисэх буудлууд нь бүх цаг агаарын үзэгдэлд найдвартай ажилладаг боловч цаг уурын ноцтой нөхцөл байдал үүсвэл тухайн нисгэгчид хөөрөх, буух асуудлыг бие даан шийддэг ажээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button