ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

“Squid Game” койныхон 12 сая ам.доллар луйвардаж, ор сураггүй алга болов

“Netflix”-ийн хамгийн алдартай цувралд зүй ёсоор тооцогдох “Squid Game” нэртэй “Крипто” /Crypto/ төслөөр “Squid Game” нь хөрөнгө оруулагчдаасаа 12 сая америк доллар авсан байна. “Squid Game” цувралаас санаа авсан “Binance Smat Chain” дээр төсөл бүтээсэн ба төслийн багийнхан бүх токеноо борлуулсаны дараа төслийг дуусгасан байна. Борлуулалтын дараа “SQUID” койны ханш 99,99 хувиар буурч үнэ цэнээ алдсан байна. Ингэснээр тус койноос авсан олон зуун иргэн хохирчээ. Энэ нь койны хөөсрөл явагдаж, иргэдийн мөнгийг луйвардсан байна.

“SQUID” койн гаргасан багийнхан албан ёсны вэб хуудас болон нийгмийн сүлжээгээ даруй устгаж, койн худалдаж авсан хэрэглэгчдээс нийт 12 сая америк доллар “хулгайлж” амжжээ.

“SQUID” койны ханш бүр 3000 хувь хүртэл өссөн ч 99,99 хувиар унаж бараг 0 үзүүлэлт рүү очжээ.

“SQUID” койны багийнхан “Телеграм” /Telegram/ суваг дээр гаднаас хэн нэгэн этгээд багийнхны “Твиттер” хаяг, мөн тэдний койны ухаалаг гэрээг “хакердах” гэж оролдсон гэж мэдэгджээ. Үүнийхээ дараа тэд төслөөс гарч байгаагаа зарласан юм.

Криптовалютын мэргэжилтнүүдийн дүгнэснээр, “SQUID” койны багийнхан зүгээр л хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн аж. Тиймээс ямар ч үндэс суурьгүй, эргэлзээтэй криптовалютуудад хөрөнгө оруулалт хийж, худалдан авахгүй байхыг анхааруулав.

(Эх сурвалж: Crypto.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button