НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

IHC карттай болж, койн барьцаалан зээл авдаг болно гэв

"CLUB HOUSE” дээр IHC коиныг үүсгэн байгуулагчид дараах мэдээллийг өгсөн байна.

  • IHC Debit карттай болно. Картын гүйлгээ нь олон улсын банкуудаар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл та банкны карттай адил IHC карттай болно. Картаа уншуулаад бусад валют гаргаж авч болно.
  • IHC койноо барьцаалан зээл авдаг болно.
  • Монгол даяар IHC коиноор төлбөр тооцоо хийх технологийг хөгжүүлж дууссан. Гэхдээ эрх зүйн орчинд хэрхэн явуулах тал дээр гарц хайж байна. Монголд бол зөвхөн "ТӨГРӨГ"-өөр төлбөр, тооцоо хийх хуультай.
  • Зээлийн мэдээллийн санг IHC-гийн Блокчэйний экосистемд оруулна.
  • Зүүн өмнөд Азийн зах зээл дэх маркетингийн ажлуудыг эхлүүлнэ. Арваннэгдүгээр сард ИХ БИТ-ийн багаараа тийшээ явна.
  • TOP 10 крипто биржийн гурав дээр нь гарах бүх ажлууд хийгдсэн, одоо зөвхөн зөвшөөрлөө хүлээж байна.
  • IHC коины RE-BRANDING хийж байна. Үүнд вэб хуудсаа сайжруулж байна, "white paper”-ээ засаж сайжруулж байна (гэхдээ үндсэн санаа, токеномиксоо өөрчлөхгүй), гадаадын коммунити-г бий болгох, бэхжүүлэх ажлууд хийгдэж байна.
  • Маркетингийн баг бүрдүүлж ажиллаж байна.
  • NFT-ийн зах зээлд IHC холбох ажлууд хийгдэж байна, мөн энэ талын баг бүрдүүлж байна.
  • Энэ оны арваннэгдүгээр сард IHC апп гарна. Энэ аппликэйшнээрээ зээл авна, "staking" буюу хүүтэй хадгаламж хийж болно, "airdrop" хийнэ.
  • AIRDROP хийхдээ тухайн үед нь зарлана, өнөөдөр хэрхэн хийх талаар зарлахгүй.

Эх сурвалж: IHC Inflation Hedge Coin Mongolia

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button