ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган: ЕХ өөрийн армийг бий болгож чадна гэдэгт итгэхгүй

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Европын Холбоо /ЕХ/ өөрийн гэсэн армиа байгуулах гэж буй магадлалын талаар ярив.

“Энэ бол бүтэхгүй зүйл” гэж Эрдоган хэлэв. Мөн, Сирийн Курдуудын өөрийгөө хамгаалах хүчинд АНУ-аас зэр зэвсэг нийлүүлж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Цаашид ч энэ үйл явц үргэлжлэхгүй байх гэж найдаж байгаагаа бас илэрхийлжээ.

Өмнө нь, Туркийн удирдагч мэдэгдэл хийж, урд нь хөөхөөр төлөвлөж байсан улс орнуудын элчин сайдуудыг Туркт үлдээж магадгүй гэсэн.

Үүнээс өмнө бас Туркийн эрх баригчид Герман, Дани, Шинэ Зеланд, Канад, Финлянд, Франц, Швед, Норвеги, Нидерланд, АНУ зэрэг арван улсыг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж, тэдгээр орнуудын элчин сайдуудыг хөөн гаргах төлөвлөгөөгөө зарласан.

Эдгээр арван улс 2016 онд төрийн эргэлт зохион байгуулсан хэргээр шоронд хоригдож байсан Туркийн бизнес эрхлэгч Осман Кавалаг суллахыг шаардсаны дараа гаргасан дуулиан дагуулсан шийдвэр юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button