Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ, Дэлхийн хамтын нийгэмлэг ой модыг хамгаалахад 12 тэрбум гаруй америк доллар хуваарилна гэв.
Борис Жонсон Глазго хотноо болсон уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр “Дэлхийн улс орнууд ойрын таван жилийн хугацаанд Төв Африкийн ой мод, үнэ цэнэтэй экосистемийг хамгаалахад туслахын тулд хамгийн багадаа 1,5 тэрбум америк долларын санхүүжилт хийхээ энэ дээд хэмжээний уулзалтын үеэр зарлаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдлээ.
12 тэрбум доллар гэдэг бол уур амьсгалын эсрэг үйл ажиллагаанд зориулж олон нийтийн санд өгөх хамгийн том хамтын амлалт гэдгийг ч онцлов.
Агаарын температурын өсөлтийг цельсийн 1,5 хэмд барих зорилтыг хэрэгжүүлэхэд ой мод чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Борис Жонсон тодотгов.
“Бид уур амьсгалын өөрчлөлтийг авч үзэхгүйгээр амьдрах орчин, байгаль дэлхийн төрөл зүйлийн сүйрлийг даван туулж чадахгүй” гэв.
Глазгогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн 100 гаруй удирдагчид 2030 он гэхэд ой модыг устгах үйл явцыг зогсоох амлалт өгсөн юм. Энэ шийдвэрийг дэмжсэн орнуудын тоонд Бразил, ОХУ, Канад, Колумб, АНУ, Их Британи, Индонези багтжээ. Онцолж дурьдвал эдгээр улсууд Дэлхийн ой модны 85 орчим хувийг эзэлдэг.
(Эх сурвалж: Vk.com)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.