Нөхрийгөө хардаж, уурлахдаа нярай хүүхдээ зодсон эмэгтэйн хэргийг цагаатгажээ

Иргэн З нь Баянгол дүүргийн долоодугаар хороонд үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалд өөрийн нярай Х-тай хэвтэн эмчлүүлжээ. Улмаар нөхөр Б-тэй хардалт, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан, хүү Х-гийн амыг гараараа дарах, хацарт нь алгадах, няслах, “Үхээд өг” гэж хашхиран хөл, гэдэс нүүр хэсэгт удаад дараа алгадах үйлдлээ бичиж, нөхөр рүүгээ явуулсан гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүгдэгч З өөрийн үйлдлийн тухай: “Нөхөр Таван толгойд ажил руугаа явна гэж гарсан. Гэтэл Өмнөговьд машинтай хүмүүстэй согтуу дэлгүүрээс гараад явж байсныг манай найз харснаа надад хэлсэн. Ингээд нөхөр рүүгээ ярихад өмнө үерхэж байсан найз охин нь утсыг нь аваад өөрийгөө жирэмсэн гэж хэлсэн. Мөнгө төгрөг олно гээд намайг хүүхэдтэй эмнэлэгт хэвтсэн байхад явчхаад тэнд наргиж, цэнгээд дуулж бүжиглээд байж байсан. Б-д амьдралаа орхиж байгаа бол одоо хүүхдийг нь чинь аллаа гээд хүүхдээ зодож байгаа бичлэг хийгээд явуулсан” гэжээ.
Харин нөхөр Б: “Намайг Оюутолгойд ажил дээрээ байхад манай эхнэр над руу 1 сартай хүүхдээ алгадаж, нясалж, гараараа амыг нь таглаж, нүүрэн дээр нь дэрээр бүтээж "Үхээд өг” гээд хүүхдээ загнаж байгаа бичлэгийг фейсбүүк чатаар явуулсан” гэжээ.
Сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “З- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Гэмт үйлдэл хийх үедээ үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзжээ.
Камерын бичлэгт: “Жаахан хүүхдийн зүүн талын хацар руу гараараа 6-7 удаа алгадаж, цаана нь нялх хүүхдийн уйлж байгаа дуу сонсогдож байна. Хүүхдийн хөл рүү 5-6 удаа гараараа алгадаж, цохин "Үхээд өг, үхээд өг” гэж орилж, нялх хүүхдийн хөл, гэдэс, нүүр рүү гараараа олон дахин удаа цохиж, алгадаж байна. Жаахан хүүхдийн хацар руу гараараа 8-9 удаа нясалж, дуугүй бол, дуугүй бол гэж орилж байгаа эмэгтэй хүний дуутай байсан” гэжээ.
Гэвч З-гийн эл үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.З-ыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэглээ гээд нялх юмыг яаж байгаа юм сэтгэц зүгээр үү
Эрчүүд минь итгэл даахгүй болоод л аргаа ядсан эмэгтэйгээс ийм ааш зан гаргахад хүргэж бна шдээ. Хормойн донгүй эр хүн байхгүй шүү. Бүгд л эхнэр найз охиноосоо гадуур өөр хүүхний хөх бөгс рүү харж барьж явалдаж байдаг. Толгой нь салтаа руугаа орсон эрчүүд.
Сэтгэцийн юмтай хог байнаш дэээ...яана дааа
Ойлгосонгүй. Цаашдаа ингэж болно гэсэн үг үү?
aimar hargis yum bee ysn
түнэл сумын л.......... далай гээд 45 хүрсэн дүлий авгай завхай асуудал нь баригдаад олны шившиг болонгуутаа айл гэр үймүүлж явдаг 40 хүрч бга дүү авгайтайгаа нийлж нөхрөө гүтгэж шоронд хийлгэчээд гэр орны бүхий юмыг нь хулгайлаад зугтжээ. түнэл мөрөнгөөр найз авгай нарынхаа нөхрийг татаж чангааж бас л айл гэр бүл үймүүлсээр явна. жил бүр өөр өөр хүнтэй суух явалдах нэрээр бага насны 3 хүүхдийг хичээл сургуульгүй болгож айл айлд хаяж балиартаж явдаг эм байна. саяхан л энэ дээрх айл 3 бага хүүхдийг шатааж алчаад хэргийг нь нуугаад өнгөрсөн. ийм муухай хүмүүс үр хүүхдээр ч яана даа.
Иим л сэтгэциин өвчтэй хүүхэн болохлор нөхөр нь салсан байна иим хэцүү зантай тэгээд бас архичин байгаа учир нөхөр нь салаа биздээ эрчүүд одоо ер нь тэсэхэд бэрх болоод байгаа шүү иим хүүхнии хажууд яаж байж тэсэх вэ дээ
Энэ хүүхэн хүнтэй таарөхгүй л байгаад хаягдаа биз нялх үрээ ингэж байгаа юм чинь бусдыг яаж ч чадах нь аймаар юмаанэг өдөр хүүхдээ алахнээ яанаа
Хартай хүүх чинь нялх хүүхдииг хардаад байгаа юмуу цэвэр сэтгэциин асуудал байна шүү