Х.Булгантуяа: Төр өөрийнхөө урдах ажлаа л хий, юун жолооч нарын даатгал
Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнгөрсөн мягмар гарагийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх эсэхийг нь шийдэж, олонх нь дэмжсэн. Ингээд өчигдөр УИХ-ын чуулганаар оруулж ирж, орой хүртэл хэлэлцсэн ч шийдэл хүрч чадахгүй, МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Эл хуулийн төслийг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүдийн нэг Х.Булгантуяатай ярилцлаа.
-АШИГТАЙ БАЙНА ГЭЭД ТӨР НЬ ДАЙРААД БАЙВАЛ БИЗНЕСИЙН САЛБАРУУД НУРЖ УНАНА-
-Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ч.Хүрэлбаатар нарын хэсэг гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Та тэдний нэг. Даатгалын компанийн ажлыг төр авна гэдэг энэ хуулийн концепцийг эсэргүүцэх болсон шалтгаан юу вэ?
-Энэ хуульд сайжруулах зүйл заалт бий. Хариуцлагатай жолооч арай бага даатгал төлдөг байх, дээрээс нь нэг машиныг нэлээд олуулаа дундаа хэрэглэдэг учраас даатгалын харилцааг яах вэ гэх мэтчилэн зүйл заалтуудыг сайжруулах зүйл бий. Гэхдээ өнөөдөр ганц, хоёрхон зүйл сайжруулах гэж байна гэх нэрийдлээр ашгийн бус, олон нийтийн, төрийн бус байгууллага байгуулж жолоочийн даатгалын асуудлыг хариуцуулна гэж байна. Монгол Улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа ийм том ямар бүтэцтэй байгууллага хаана байна вэ гэж асуухад гэхэд Хадгаламжийн даатгалын корпорацийг ярьж байна билээ. Энэ бол төрийн байгууллага. Хэдийгээр ашгийн бус гэж байгаа ч төрийн л байгууллага.
-Манай даатгалын салбар жолоочийн хариуцлагын даатгал дээр л тогтож байдаг юм уу?
-Бизнесийнхэн ороод, эхнээсээ үр дүнгээ өгөөд, арван жил болж байгаа тогтолцоог оролдоод эхлэх юм бол Монголын бүхий л бизнесийн салбарууд нурж унана. Жаахан ашигтай байна гээд барилга руу төр нь ороод л, банкны, боловсролын салбар руу ороод байвал бизнесийн салбар тэр чигтээ байхгүй болно.
-Төр жолоочийн даатгалыг хариуцдаг болвол өнөөх нийгмийн даатгалын сангийн мөнгө Капитал банканд алддаг шиг зүйл болох вий. Хариуцлага эзэнгүйдэх вий гэх болгоомжлол үүсэх нь мэдээж?
-Хамгийн гол шүүмжлэх юм нь яагаад үүнийг заавал төр хийнэ гэж. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоогоо хар л даа. Мөнгийг нь аваад энд тэндэхийн банканд хийчихээд авч чадахгүй байна гээд ярьж байна. Зарим банкууд нь дампуурчихсан байна. Хэн, хэзээ, ямар шийдвэрээр тэр мөнгийг байршуулчихсан нь тодорхойгүй байна.Иргэд бидний албан журмаар төлж байгаа даатгалууд шүү дээ. Тэндээс бид нар мөнгөө олж авах гэж юу болж байна. Яг түүнтэй адил нүсэр тогтолцоо, хүнд суртлыг бий болгох нь. Сайжруулах зүйлсээ сайжруулах ёстой болохоос хувийн хэвшил ашиг хүртээд байна, төрдөө авъя гэдэг байдлаар зах зээлийн зарчмаас ухарсан социализм байгуулах гэж болохгүй. Үүнийг нь өөрийн эрхгүй хэлсэн.
-30 ЖИЛ АРАЙХИЙЖ ХӨЛ ДЭЭРЭЭ ЗОГСОЖ, 5000 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БУЙ САЛБАРЫГ НУРААХ НЬ-
-Даатгалын компаниуд өнөөдөр ямар шатанд хөгжиж байгаа юм бэ?
-Даатгалын компаниудаас дөрвөн компани хөрөнгийн зах зээлд гараад 20000 орчим хувьцаа эзэмшигчтэй болчихсон. Энэ хүмүүсийн асуудлыг яах юм бэ. Даатгалын компаниудын төлөө дуугараад байна гэж биднийг шүүмжилж байна. Үнэнийг хэлэхэд зах зээлийн горимд даатгалын компаниуд гэдэг бол маш том хөрөнгө оруулагчид байдаг. Дэлхий даяар даатгалын компаниуд ипотекийн хөрөнгө оруулагчид байдаг.
Бид даатгалын салбарыг хөгжүүлэх ёстой. Манайхан малаа даатгаж байхад дэлхий даяар эсрэгээрээ ажилтнуудынхаа амь насыг даатгадаг, үл хөдлөх хөрөнгө, бүхий л өмч хөрөнгөө даатгадаг тогтолцоонд шилжчихсэн. Гэтэл Монголд даатгалын салбар төдийлөн хөгжиж чадаагүй байна. Банканд барьцаанд байдаг эд хөрөнгүүд л даатгалтай байгаа байх. Албан журмын даатгалаар автомашинаа, жолоочийн хариуцлагын даатгал хийдэг. Монгол Улсад хувь хүн бидний хувьд тийм өндөр албан журмын даатгал хийлгэдэг тогтолцоо байхгүй. Хэрвээ жолооч нарын хариуцлагын даатгалыг төр салгаж авбал 30 жил арайхийж хөл дээрээ зогсож эхэлж байгаа, 5000 хүнийг ажлын байраар хангаж байгаа энэ салбар нурж унана л гэсэн үг.
-Санхүүгийн зохицуулах хороог та бас шүүмжилж байсан?
-Санхүүгийн зохицуулах хороог шүүмжилсэн. Даатгалын багц хуулийг томоор нь оруулж ирж, эрхзүйн орчныг нь сайжруулахгүй удаж суусаар байгаад хувь гишүүд том том тогтолцооны хуулиудаас хэсэг хэсгээр нь аваад, хууль өргөн бариад, тогтолцоогоо эвдээд байна. Засгийн газар, төрийн байгууллагууд маш удаан ажиллаж байна. Өнөөдөр орж ирсэн мөнгөнөөс нь эргэн төлсөн мөнгийг нь хасаад үлдсэн нь ашиг юм гэдэг ийм бизнесийн зарчим гэж хаана ч байхгүй. Сайжруулах зүйлээ л сайжруулаад явах ёстой.
-Санхүүгийн зохицуулах хорооноос ямар хариулт өгсөн бэ?
-Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох талуудтай уулзах ёстой. Уулзалтуудыг хийх ёстой. Энэ чигээрээ арай ч явж болохгүй гэдэг хариу хэлж байна билээ.
-ТӨР ӨӨРИЙНХӨӨ ХИЙХ ЁСТОЙ АЖЛЫГ Л ХИЙ-

-Даатгалын компаниуд ашигтай ажиллаад байгаа гэдэг мэдээллийг СЗХ-ноос өгч байсан?
-Ашигтай ажиллаж байгаа нь байна. Бодвол ашигтай болоод үйл ажиллагаа явуулж байгаа биз. Тэглээ гээд төр авна гэж болохгүй шүү дээ. Төр өөрийнхөө урдах ажлыг хий л дээ. Авлигатайгаа тэмц. Шүүх засаглалаа сайжруул. Төсвийн хуваарилалтаа сайн хий. Ковидын үед эрүүл мэндийнхээ үйлчилгээг сайжруул. Дэд бүтцээ барь. Сургууль, цэцэрлэгийнхээ болосролын үйлчилгээгээ сайжруул. Юун даатгалын ажил хийх. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн нь хийгээд, иргэдэд үйлчилгээ нь боломжийн байвал тэгээд болно. Сайжруулах зүйл байвал сайжруулаад л явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл 4000-5000 ажилтантай, төрийн өмчит компани шиг бүтэц байгуулаад, иргэд нь автомашины жижиг осол хийгээд тийшээ утасдаад хүн ирэхийг хүлээгээд, мөнгөө олж авахыг хүлээгээд л явах юм байна л даа.
-Нөхцөл байдал бүр хүндэрнэ гэж харж байна уу?
-Нөхцөл байдал бүр хүндэрнэ. Хувийн хэвшлийнхэн мөнгө олох гээд байна гэж байгаа юм бол иргэдэд сонголтыг нь өг л дөө. Иргэд өөрсдөө оснгож болно. Та хүсвэл хувийн компаниудад даатгаж болно. Хурдан шуурхай. Даатгалын хураамж тийм байна. Мөн ашгийн бус ийм даатгал бас байна. Хүсвэл тэнд даатгуул гээд. Мэдээж ашгийн бус юм чинь хүнд сурталтай байхыг үгүйсгэхгүй. Сонголтыг хүмүүст үлдээх ёстой. Албан журмын даатгалыг төр авч, дахиад том данхар бүтэц байгуулна гэдэг бол урдах ажлаа барахгүй байж өөрөө өөртөө ачаалал авч, булуу хурааж байгаа хэрэг.
-Т.Доржханд гишүүний эхнэр нь Монре даатгалын 80-аад хувийг эзэмшдэг. Тиймээс энэ хуулийн төсөлд санал өгөх, үг хэлэх эрхгүй гэж Т.Аюурсайхан гишүүн хэлсэн. Ер нь УИХ-ын гишүүд өөрсдийн бизнестэй холбоотой асуудлаар үг хэлэх эрхээ хаалгаж байгаа нь зөв үү?
-Үг хэлэх эрхтэй гэж бодож байна. Жишээ нь барилгын компанитай, барилга бариад бизнес хийж байгаа хүмүүс ипотекийн зээлийн асуудал ярьж байхад үг хэлэх эрх байхгүй юу. Ашиг хүртэх хууль санаачилж болохгүй. Кноп дарж болохгүй. Санал өгөхөөсөө татгалзах хэрэгтэй. Хууль санаачлаад, харилцан хамааралтай этгээдийнх нь бизнес ашиг хүртэж болохгүй. Манайд боловсролын салбарт бизнес хийдэг хүмүүс зөндөө байна. Тэр хүмүүс боловсролын салбарын яаж сайжруулах вэ гэдэг дээр дуу хоолойгоо хүргэж байна. 20000 гаруй даатгалын салбарын хувьцаа эзэмшигч байна гэсэн. Тэдний дуу хоолой энэ салбарт ажиллаж байгаа 5000 хүний дуу хоолойг хүргэх ёстой биз дээ. Олигарх таван хүний тухай яриагүй шүү дээ. Энэ том өөрчлөлт шинэчлэл хийхэд ийм жижиг сажиг асуудлаар дайрахаас илүү энэ том тогтолцоог гэв гэнэт яагаад орвонгоор нь эргүүлэх гэж байгаа нь л сонин.
-ЗАХ ЗЭЭЛ, АРДЧИЛЛЫН ЗАРЧМААСАА УХРАХ ЁСГҮЙ-
-Энэ хуулийн төслийн ард ямар санаархал байгаа гэж харж байна?
-Төрийн бус гэж ярьж байгаа ч төрийн том бүтэц л бий болгох гэж байна. Холбоон дээр нь салбарын яамдуудын төлөөлөл байдаг юм билээ. Дахиад л ЭМД, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шиг том зөвлөл л бий болох гэж байгаа юм байна гэж бодсон. Ер нь эцсийн эцэст хувийнхан хийгээд болж байгаа ажлууд руу сайжруулна гэж л төр орох ёстой болохоос булааж авна гэж огт орох ёсгүй. Зах зээл, ардчиллын зарчмаасаа ухрах ёсгүй.
-Байнгын хорооны хурал дээр олон гишүүн эсэргүүцсэн. Гэтэл яагаад хэлэлцэх эсэхийг нь дэмжчихэв?
-Эдийн засгийн байнгын хорооны нэлээд олон гишүүд өөрсдөө энэ хуулийн төслийг дэмжиж, санаачилсан байсан. Тиймээс байнгын хорооны хурлаар хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн. Өөрсдийнхөө санаачилсан хуулийн төслийг дэмжээд кноп дарсан байх. УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн. Ялангуяа Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, бид хоёр ковидын хүнд цаг үед эдийн засгийн зарчим чухал шүү гэдгийг хэлсэн. Олон мянган хүнийг ажлын байргүй болгох шийдвэр гаргаж болохгүй. Ийм том бүтэц бий болгох амар биш гэдгээ хэлсэн. Малчны мал гал түймэрт өртөж, шүлхий өвчнөөр өвдөхөд улсаас нөхөн төлбөр олгож байна. Жилээс жилд нэмэгдэж байна. Тав, зургаан жилийн өмнө 2-3 тэрбум олгож байсан бол сүүлийн жил бараг 10 тэрбум болж өссөн. Тэгэхээр энэ бүх эрсдлийг улс даагаад явах ёсгүй. Хүний хүүхэд хүнд өвчнөөр нас барахад нөхөн төлбөр байдаггүй мөртлөө малд нөхөн төлбөр өгч байгаа. Үүнийг даатгалын тогтолцоогоор сайжруулах ёстой. Даатгалын компаниуд томорч, хөрөнгийн зах зээлд оролцдог болох ёстой юм. Даатгалын компаниудыг дэмжлээ гээд баахан шүүмжлэл ирэх байлгүй.
-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль татагдчихсан уу. Тэр хуулийг хэлэлцэх үеэр тань руу нэлээд дайралт ирэх шиг боллоо?
-Татагдсан. Дайралтууд нэлээд ирсэн. Яаж сайхан байх вэ. Эцсийн эцэст энэ УИХ гэдэг ажил хэрэгч, асуудлыг олон талаас нь ярьдаг газар байх ёстой. Бид юм гацсан байхад хараад суугаад байж болохгүй. Цаг өнгөрөөж, шалдар булдар зүйл ярьж, эсвэл попорч байгаад ирээрэй гэж ард түмэн сонгож, татварын мөнгөөрөө цалинжуулаагүй байх гэж бодож байна. Олон талаас олон ургальч үзэл гарч, түүнийгээ ярилцаж, салбар салбарын дуу хоолойг сонсож байж шийдвэр гаргах ёстой. УИХ-ын гишүүд гэхээр бүгд мэргэн хүмүүс биш. Аливаа асуудлын цаана нийгэм, эдийн засагт ямар үр нөлөөтэй байх вэ гэдгийг зайлшгүй бодох ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУЛГАНТУЯА
ЧИНИЙ ОРОЛЦДОГ, МЭДДЭГ ГЭЖ БОДДОГ ЗҮЙЛС ЧИНЬ АРАЙ ИХДЭЭД ЭХЭЛЖ БАЙНА ШҮҮ ДАРУУХАН БАЙ, ХҮН ИНГЭХЭЭРЭЭ Л ЭВДЭРЧ, ПОПОРЧ ЭХЭЛДЭГ ЭЦЭСТЭЭ УЛС ТӨРИЙН "ҮХДЭЛ" БОЛДОГ ШҮҮ
Удахгуй Улс Торийн ухдэл болно доо
ЖОЛООЧийн хариуцлагын даатг�##�ыг өөрчлөх нь зөв. ИХ мэдэгч нарын хэрэг �##�га.
Erkh medeltei mongotei gej ooriigoo boddog kheseg nokhduud uls orniig zalakhgyi baikhaa...Tednii oodoos sanal bodloo ygee khelj boldoggyi niigem khysegchid olshirkhnee...Ygyi shyy..Sul doroi ykheents gej khelekheer gishyyd olshirch byr gazar avakh n ..Syyliin kheden jil daranguilal togtookhiig khyschigchid tord nileedgyi ochson n khen bykhend anzaaragdaj baigaa bizdee..Ukhaaraachee khymyysee...Bolovsroltoi medlegtei zov tsoon kheden khyn ryygee galzuu chono shig dairakhaa bolioch..Yzel bodloo cholootei khelj zov shiidver gargakh estoi dee.
Даатг�##�ыг өөрчил дэмжиж бна ер нь энэ даатг�##�ыг устгагдах хэрэгтэй
Төр оролцоод эхэлбэл дампуурна, төрийн �##�ба дахиад 5000 хүнээр нэмэгдэнэ, хүнд сурт�##�, авилг�##� цэцэглэн хөгжих болно, шударга өрсөлдөөн түргэн шуурхай үйлчилгээ байхгүй болно. Эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай боловч шууд төрийн мэдэлд авах нь маш буруу.
ЮУ ч биш байж БУЛГАНТУЯА дандаа олны эсрэг,мөнгөний
Т�##�д ч�##�чигаад улс төрийн ҮХДЭЛ рүү эрт явлаа юу
ЖОЛООЧИЙН хариуцлагын даатг�##�ын санаачилагчдын зөв
ТА НАРТ баярл�##�аа..ЕР НЬ ХӨРӨНГӨТӨН БОЛ ХӨРӨНГӨТӨН түмний төлөө гэхээсээ илүү хөрөнгө мөнгөний үнэрлүүн.
Байгааг хэлэлцүүлэгт оролцогчийн хараарай үнэн царайг харагдаж байсан.
Булгантуяа Маш зов Эдике
Аюурсайхан одоо буцаж коммунист нийгэм рүү оруулах гээд байгаа юмуу.Ийм замаар явб�##� удахгүй Вэнсуэлийн араас орох нь тодорхой.Вэнсуэль нефтийн баялаг ихтэй цагтаа бүс нутагтаа өндөр хөгжилтэй орны тоонд орж байсан.Уго Чавес гэдэг популист ерөнхийлөгч болоод хувийн хэвшлийн ажил бизнесийг төрд булаан авч х�##�амжийн бодлого явуулсанаас гадаадын хөрөгө оруулагчид энэ орноос дайжиж хэдэн жилийн дараа дампуур�##� руугаа явсан.Одоо энэ улс бүрэн дампуурч 3-4 сая иргэд нь эх орноосоо дүрвэж,шуудай т�##�хаар 1ш т�##�х худ�##�дан авч чадахгүй хэмжээнд мөнгөний ханш нь унаж иргэд нь өлсгөлөнд нэрвэгдээд байна.
жирийн Иргэд , Жолооч нар Эсэргүүцэж байгааг мэдсээр байж Булгантуяа Ард түмний Итгэл сэтгэлийг өвөртлөж УИХ-д суужчихаад Булгантуяагаас гарч байгаа Үйлдэл, Үг яриа болгон Улс орон, Ард иргэдийнхээ Эсрэг сан�##� бодол тээж ярьж явах юм, Эд нэг л Компаний Эрх ашгийг хамга�##�ж энэ Хуулийг эсэргүүцэж байгаа угтаа УИХ-ын Гишүүний тангарагаа зөрчиж Ард түмнийхээ төлөө биш Хувийн ашиг сонирхолоо хамга�##�ж Боож үхэх гэж яваа Доржхандын л явууллага юм шүү дээ,
Булгантуяа чи бол илүүц, �######�
чи даатг�##�ын компанитай байх.хичнээн амьтаныг хохироож цус нулимсийг нь барж ашиг олсон бол.муу сэгсийсэн барам.мам шулам.
Паразит хуц�##�гүй �######�
Булгантуяа ёстой зөв ярьсан. НДСангийн хөрөнгийг найдваргүй банкинд байршуулж байгаад, зээлээд, �##�га болгочихож байна. Төр авб�##� түүний араас орно гэсэн үг. Бас Даатг�##�ын компаниуд энэ орлогоосоо жилд төсөвт 9 тэрбум гаруй төгрөгийн татвар төлдөг юм билээ, энэ орлого байхгүй болно. Энэ чинь хэдэн цэцэрлэг барих мөнгө шүү дээ.
БУЛГАНТУЯА ГҮШҮҮН БОЛОХ БОЛООГҮЙ БАЙНАА ЧИ.
Нэг бол хөрөнгөтөйд ЭСВЭЛ үндэсний аюулгүй байд�##�д
Тэрсэлсэн хууль санаачилна.улс төрд илүүц байноо
Энэ хүн арт түмнээ төлөөлж УИХ-д сууж байгааг мартжээ. Харин сонгогчид мартахгүй шүү.
Bulantiyaagaa demjij bn. Turiin gsen danddaa l###riin baiguulguud ugaasaa dandaa tsus oirtson m#luudaar duursen gazruud
Төр гэдэг чинь нийгмийн бүх асуудлыг удирдан чиглүүлэх гэж байдаг юм. Хувийнхан гэхээр хуульгүй дураар дургих эрхтэй биш
Ene neg carai zvs muutai xvvxniig ovoo shudarga negen yum bna gej setgeleeree demjij blaa!Yostoi novshii xudaldagdsan vmxii bu,gs xumsaa nuusan avilglch Bulganyuya bjee chi novsh!!!
Ene neg carai zvs muutai xvvxniig ovoo shudarga negen yum bna gej setgeleeree demjij blaa!Yostoi novshii xudaldagdsan vmxii bu,gs xumsaa nuusan avilglch Bulganyuya bjee chi novsh!!!
гишүүн Аюурсайхан ард түмнийг өнгөн байдлаар дэмжсэн дүр үзүүлэж эцэст хариуцлагын даатг�##�ыг тэтгэвэрийн даатг�##� шиг дампуур�##�д хүргэх хорон санаагаа больж үз
Өөрийнхөө ажлаа олигтой хийвээс барав.ккк
Жолоочийн хариуцлагын даатг�##�ыг заав�##� төлнө гэдгийг больчих. БУСДЫГ НЬ ДААТГАЛЫН БаЙГУУЛЛАГА. Хувь хүн, байгууллага шийдэг. Хүний машин мөргөчихөөд даатг�##�аар төлүүлнэ гээд хайхрамжгүй хандах асууд�##� бна.
Булгантуяа зөв сэтгэж ярьж байнаа.З�##�уу гэхээр ярьж болохгүй юм шиг ярихаа боль.Ярь гэж суулгаж байгаа шүү .
Удахгүй АПУ,их дэлгүүр , мах импэкс,говь.....сүүлдээ MCS, BUYAN,NOMIN geed ashigtai ajillaj bnaa geed shineer barihu u ,deeremdeh uu
АПУ,их дэлгүүр , мах импэкс,говь…..сүүлдээ MCS, BUYAN,NOMIN нар чинь �##�бан журмаар гурван сая иргэнд жил болгон архи, мах ноолууран хувцсаа шахаад татвар мэт хуулиар д�##�айлган мөнгө аваад байв�##� тэмцэхээс аргагүй л болно доо
Даатг�##�аа өгдөггүй бүх даатг�##�ын компаниуд Шууд даатг�##� хураагчийн х�##�аасны мөнгө болдог Даатг�##� авах гээд очихоор бултаж зугтдаг Төр аваад иргэд нь хохирол нь тогтоогдсон бол даатг�##�аа авмаар байна Даатг�##� хураагаад л тухайн компаний эзэд нь хувьдаа идээд л х�##�ааслаад дуу�####�г ийм шүү дээ Жишээ нь Хаан даатг�##�
БУЛГАНТУЯА БОЛЬ ЧИ ХОЦОР
Булгантуяа гишүүн зөв ярьж байна. Миний ...