Нийгмийн

Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлж, хил давуулан биеийг нь үнэлүүлж байсан иргэдэд ял өгчээ

Иргэн Г, Д, М нар нь санаатай нэгдэн бүлэглэж, насанд хүрээгүй иргэн Н-ыг жирэмсэн болгож, мэдсээр байж эмзэг байдлыг далимдуулан хүчээр биеийг нь үнэлүүлж, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд орогнуулан, тээвэрлэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан гэх хэрэгт холбогджээ.

Мөн хууран мэхэлж Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод үл мэдэх зочид буудалд биеийг нь үнэлүүлж худалдаалсан, насанд хүрээгүй хохирогч З-г жирэмсэн гэдгийг мэдсэн хэр нь хуурч мэхлэн, эмзэг байдлыг далимдуулан нийтийн байранд орогнуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан байна.

Шүүгдэгч М нь насанд хүрээгүй буюу 16 настай З-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон, удаа дараа хүчирхийлсэн гэх хэрэгт холбогджээ.

Насанд хүрээгүй хохирогч З-ийн шүүх шинжилгээний эмчийн дүгнэлтэд: З-ийн охин хальс 5, 7-н цагийн чиглэлд урагдсан, тэмбүү өвчнөөр өвчлөөд эдгэрсэн, шээс бэлгийн замын халдварт трихомонад өвчтэй хэмээн гарсан аж.

Харин насанд хүрээгүй хохирогч О-гийн шүүхийн шинжилгээний дүгнэлтэд:

О.Н-ы охин хальс урагдалтай, бэлгийн замын халдварт тэмбүү, трихомонад өвчтэй байна. Тэмбүү өвчин нь цочмог шатандаа байна.

Ийнхүү шүүхээс Г, М нарыг хүн худалдаалах гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж хоёр хүнийг худалдаалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тус тус тооцжээ.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.

Харин шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МС
МС

Ийм бузруудыг шүүхийн тогтоолгүй буудчих хэрэгтэй

Иргэн
Иргэн

Ийм гэмт хэрэг хийсэн хүмүүсийг бүх насаар нь шоронд хорих хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд шоронгоос гарч ирээд дахин энэ хэргээ үйлдэнэ.

Зочин
Зочин

Ohind yamrch hamgaallt bhgui

Зочин
Зочин

Ymar geechiin tolgoig ni ilsen zuulun yl ve...

Z
Z

Orchlongoos archaach hun araatnuudiig

Mongol
Mongol

Dur tsarai zurhiin tawiaach tegj chadahgui bl uhsendee bichdeg bn wee

Хүн
Хүн

АРАЙ ХӨНГӨН ЯЛ БИШҮҮ ИЙМ ХЭРЭГТ 20С ДЭЭШ ЖИЛ ӨГЧ БХ ХЭРЭГТЭЙ
6,7ХОН ЖИЛ ГАРЧ ИРЭЭД БҮР БОЛОВСРОНГУЙ БОЛООД ХҮН ХУДАЛДААЛАХ ЮМ БНА Л ДАА
ШОРОНГООР ДҮҮРЭН ХҮЧИРХИЙЛЭГЧ БААХАН ТУРШЛАГА СУДЛААД ГАРЧ ИРЭХ БХ

Ангараг
Ангараг

Гэмт хэрэгтнүүдэд ээлтэй улс МАНайх

Холбоотой мэдээ

Back to top button