ДЭЛХИЙНИЙГЭМ

Биеийг нь үнэлүүлж байсныг мэдсэн аав нь охиныхоо найз залууг хөнөөжээ

Биеийг нь хүчээр үнэлүүлж, дарамталж байсныг мэдсэн аав нь охиныхоо найз залууг хөнөөжээ. Тодруулбал, АНУ-ын Вашингтон мужийн Спокэйн (Spokane) хотод амьдардаг 60 настай Жонн Эйсенмэн, 19 настай Аорон Соренсэний амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж байна.

Учир нь талийгаачийн цогцсыг Жонн Эйсенмэний эзэмшлийн автомашины тээшнээс олжээ.

Аорон Соренсэн нь Жонн Эйсенмэний охинтой үерхэж байх хугацаандаа Сиатлд 1000 доллараар биеийг нь хүчээр үнэлүүлж байсан гэнэ. Үүнийг мэдсэн аав нь охиноо гэмт этгээдүүдээс аварсны дараа найз залуугийнх нь гэрийг заалгаж аваад түүний толгой руу чулуугаар цохиж ухаан алдуулсны дараа машиныхаа тээшинд хийгээд аваад явсан аж.

Улмаар хохирогчийг зодож, хэд хэдэн газарт нь хутгалан амийг нь хөнөөгөөд цогцсыг тээшинд хийж, машинаа хотын хойд зүгт байрлах алслагдсан дүүрэгт орхиод явжээ.

Цагдаагийн алба хаагчид орхигдсон автомашиныг олж шалгалт хийхэд цогцсыг олсон бөгөөд талийгаачийн амыг боосон, цусанд будагдсан байдалтай, хувцас нь хэд хэдэн цоорсон байжээ. Тэд хулгайлагдсан машин оллоо гэж бодсон ч, дотроос нь хүний цогцос гарч ирнэ хэмээн таамаглаагүй аж.

Улмаар алба хаагчид машины бүртгэлээр Жонн Эйсенмэний гэрт очиход тэрбээр хаалгаа онгойлгоод: "Би Хонда Аккорд автомашинаа 2020 онд хулгайд алдчихсан” хэмээн хэлжээ.

Гэвч мөрдөн шалгалтаар хэлсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж, түүнийг хүн амины хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Эх сурвалж: ladbible.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-11-06 09:15

Mundag aav bna

Уншигч
Уншигч
2021-11-06 11:55

Сайн аав байна

уншигч
уншигч
2021-11-06 20:23

Монгол, гадаад мэдээгээ тусад нь ялгаж, с�##�гаж тавихаа мэддэггүй м�##�нууд юмаа та нар!!!!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button