Төрүүлсэн нярайгаа хээр орхиж осгоосон охинд таван жилийн хорих ял оноолоо

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хустайн задгайд уулын бэлд өөрийн төрсөн нэг хоногтой эрэгтэй нярай хүүхдийг орхисноос нас барсан гэх гэмт хэрэгт 19 настай охин холбогджээ.
Тодруулбал, тэрбээр төрүүлсэн хүүхдээ гэрээсээ алс байх Сонгинохайрхан дүүргийн уулын бэл дэх жорлонгийн урд өлгийтэй нь газар орхиод, доошоо бууж автобусанд суугаад харьсан байна. Улмаар тухайн хавиар явж байсан иргэд хүүхдийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийн газраас хэргийн газарт очиход, ямар нэгэн бохирдолгүй цэнхэр эрээн өнгийн дөрвөлжин хэлбэртэй шоотой өлгийнд хүүхдийг боосон байх бөгөөд өлгийг задлахад эрэгтэй хүүхэд байжээ.
Нярайн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүхэд амьд төрсөн, 51 см урт, 2600 кг жинтэй гүйцэд төрсөн. Нярайд үхэлд хүргэх төрөлхийн гажиг өвчин тогтоогдоогүй. Нярай нь төрөөд 5-10 хоногтой байх боломжтой. Нярайн биед гэмтэл тогтоогдсонгүй. Нярай нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан гэх дүгнэлт гарчээ.
Шинжээчийн дүгнэлтээр нас барсан нярай нь шүүгдэгч М-ийн биологийн хүүхэд байх магадлал 99,9% гэх дүгнэлт гарсан байна.
Шүүгдэгч хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ: "Эмнэлэгт төрсний дараа хүүхэдтэйгээ хаашаа явахаа мэдэхгүй, хаана юу хийх талаар мэдэхгүй байсан. Гэнэт хүүхэдтэй болчихлоо гээд аав ээж дээрээ очих юм бол надад итгэж байсан аав ээжийнхээ итгэлийг алдчих юм шиг санагдсан. Хүүхдээсээ л холдчих юм бол бүх зүйл болчих юм шиг санагдаад баруун салаанд уулын энгэрт өлгийтэй хүүхдээ үлдээсэн...Миний төрсний дараах нөхцөл байдал арай өөр байсан бол хэзээ ч хүүгээ орхихгүй байсан" гэжээ.
Шүүгдэгч Д.М-ийг хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясаны улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архидаж наргиж цэнгэж байвал хүүхэд бол юуч биш хамаагуй болчихдог тэнэг архичин эмс хөгшинч залуу дунд насны эмс их болсон шүү хоолгүй хоосон хаач хамаагүй ямарч эрсдэлтэй орчинд орхиод өөрөө л ууж наргиж заваарч байвал тэр хүүхдүүд хамаагүй болдог
ergvv gichi we 19 nas gedeg todorhoi medlegtei bolson baimaar ym asramjin gazar eswel hvvhed orgoj awah hvn haih heregtei shde medrel g###g bna muu m#l
ergvv gichi we 19 nas gedeg todorhoi medlegtei bolson baimaar ym asramjin gazar eswel hvvhed orgoj awah hvn haih heregtei shde medrel g###g bna muu m#l
Яах гэж ийм багаасаа том хүний амьдрал руу зүтгэж болдоггүй эрхтнээрээ тоглоо вэ.Эцсийн бүлэгт эмэгтэй хүн хохирч үлддэг гэж ойлгоосой.Эцэг эх муу хүмүүжүүлжээ.
ewii dee ysan ch hetsuu ym boloow dee yadaj asramjiin gazar awaachaad ogchihgvi dee
Hvvhed urguj avah hvmvvs uchnuun bhad ymar sonin ohin be
Hetsvv ch ym be de yagad iim teneg vildel gargadag bnaa.
Хэнийг эвийлээд байгаагаа мэдэж байгаа юм уу? Өөрийгөө хамгаалах чадваргүй нялх амьтныг харгисаар алсан байна ш дээ. 19 нас бол хангалттай эрэгцүүлэн бодох чадвар суусан нас. Харин ямар бага ялтай байдаг юм бэ!
Хүн санаатай алсан байна.Яллах нь зөв
Эмнэлэгт орхиод, өргөж авах хүн олж өгөхийг хүсээд явчихгүй яавдаа.
элбэгдорж батүүл нарын үхээрүүдээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Ардчилал нэрээр Монголыг хариуцлагагүй, замбараагүйн намагт живүүлсэн ардчилсан намынханг устгах хэрэгтэй.
ndad irchixgvide????????????
ur huuhduudteigee sn yriltsaj baimaar ymda
МАН гэсэн мафийн бvлэглэл тер барьж тйи бузар гэмт хэрэг гарах болж!
Ter etsegiin ch gesen yl uguh heregteishde.
Hvvhed vildcheed negin shoroond negin shorond hichen caltaani jargalaar amidralin cvirvvlcen zaluug yahin yahchgvi ymuu ter zaluuch hariutslagaas zuhtaj iim asuudald ungasan shorond horih heregtei