УЛС ТӨР

С.Амарсайханы ХУУЛЬ БУСААР ЧӨЛӨӨЛСӨН хүмүүс шүүх дээр ялалт байгуулж эхэлжээ

Хотын дарга С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа  орлогчоо ЗУРГАА болгож, нийслэлийн харьяа 32 агентлагийг 34 болгон НЭМЭГДҮҮЛСЭН. Энэ  хүрээнд нэлээд хэдэн халаа сэлгээг хийж, хотын дарга болоход нь дэмжсэн хүмүүст албан тушаал өгсөн билээ.  Албан ажлаа өгсөн нэр бүхий хүмүүс  хууль бусаар чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байв.

Тухайлбал, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулууныг чөлөөлж, Баянзүрх дүүргийн газрын албаны даргаар ажиллаж байсан А.Энхманлайг томилоод байсан. Тэрбээр ажлаасаа хууль бусаар халагдсан гэж үзэн, шүүхэд хандсанаар ялжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Амарсайхан руу УИХ-ын нэр бүхий гишүүн Э.Болорчулууныг томилуулах асуудлаар ярихад “Эвийг нь олоод удахгүй томилохыг бодъё” гэсэн санаа илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Мөн эмнэлэгт хэвтэж байхад нь албан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга асан Ж.Батсайхан шүүхэд хандаж, анхан шатан дээрээ ялжээ.  

Одоогоор Ж.Батсайхан, Э.Болорчулуун нарын албан тушаалдаа эргэн томилогдох эрхийг хотын дарга С.Амарсайхан сэргээгээгүй байна. Хүсвэл нийслэл давж заалдах боломжтой билээ.

Түүнчлэн Нийслэлийн хүүхэд залуучуудын  хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийг чөлөөлсөн байсан ч эргүүлэн томилоод байгаа юм.

Одоогоор хотын дарга С.Амарсайханыг ажлаас нь хууль бусаар чөлөөллсөн гэх үндэслэлээр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн тамгын газрын дарга асан М.Отгонбаяр, Нийслэлийн дотоод аудитор Л.Жавзмаа нарын хүмүүс шүүхэд хандаад байгаа аж.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-02 18:30

60 тэрбумын хулгайч луйварчид хонгилын шүүхээрээ авлига өгч шийдвэр гаргуулаа юу

Зочин
Зочин
2019-09-03 02:09
Reply to  Зочин

Н/З/Х/анхан шатны шүүгчид дотор айлын ха�##�гыг өөрт н тайлж өгсөнгүй гээл хүн дуудаж эвдүүлдэг хүн бдаг газар шударга шүүлээ юу ???

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 03:36

Plavix Discount Canada1 Mg Prednisone No Scrip http://buycialisuss.com - cialis 5 mg Acheter Du Amoxicillin En Ligne cheapest cialis 20mg Viagra Tel Aviv

Холбоотой мэдээ

Back to top button