ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

В.Путин, А.Лукашенко нар ОХУ-Беларусьтай нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар баасан гараг /2021.11.05/-т хоёр улсыг нэгдсэн улс болгоход чиглэсэн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, удирдагчид Холбооны улс байгуулах 28 хөтөлбөрийг баталлаа.

Аль 1999 онд Холбооны улс байгуулах тухай гэрээгээр улс хоорондыг нэгтгэх дорвитой алхмуудыг тусгасан байсан ч өнгөрсөн жилүүдэд 28 хөтөлбөрөөс зөвхөн хоёр нь л хэрэгжсэн.

ОХУ, Беларусийг нэгдсэн улс болгох санаа ийнхүү олон жилийн өмнөөс яригдсаар ирсэн ч ахиц муутай байсан. Харин сүүлийн жил гаруй хугацаанд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн нэр хүнд унаж, улс төрийнх нь байр суурь ганхсан тул нэгтгэх үйл явцыг түргэсгэх хөшүүрэг болсон гэгддэг.

Хоёр улсыг нэгтгэх асуудалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин хэлэхдээ, холбооны хөтөлбөрүүдэд хоёр орны макро эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогыг тусгасан гэлээ.

“Эрчим хүчний хувьд бид газрын тос, хий, цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээлийг аажмаар бүрдүүлж эхэлж байна” гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нэмж хэлэв.

Төрийн тэргүүнүүдийн гарын үсэг зурсан гэрээнүүд нь ихэвчлэн эдийн засгийн харилцаа, түүний зохицуулалттай холбоотой байсан аж. Тодруулбал, албан татвар, банк санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний гэсэн том том салбаруудад нэгдсэн бодлого баримтлан ажиллах агуулгууд багтжээ.

Харин улс төрийн хувьд ямар нэгэн сэдэв хөндөгдөөгүй байна. Энэ бол нэгдсэн валют, нэгдсэн Парламенттай болох зэрэг улс төрийн эмзэг нарийн асуудлууд юм.

“Хоёр улсын дотоод хэрэгт оролцох гэсэн аливаа оролдлогыг бид хамтдаа эсэргүүцнэ. Орос улс ах дүүгийн барилдлагатай Беларусийн ард түмэнд үзүүлэх тусламж дэмжлэгээ ямар ч эргэлзээгүйгээр цаашид ч үргэлжлүүлнэ” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа мэдэгдлээ.

“Урьд өмнө байгаагүй хүчтэй дарамт шахалт гаднаас бидэнд ирж байгаа нь манай хоёр орны хамтын ажиллагаанд томоохон сорилтыг авчирлаа. Тэрхүү сорилтыг давж чадсан гэдэгтээ бид харин итгэлтэй байна” хэмээн А.Лукашенко онцлоод, хүнд бэрх үед тусалж дэмжсэн В.Путин Ерөнхийлөгчид гүн талархал илэрхийлсэн аж.

2020 оны наймдугаар сард болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Беларусьт Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд жагсагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн тэмцэл эрчимжсэн билээ. Иргэд жагсагчид Ерөнхийлөгч А.Лукашенког дарангуйлагч, хууль бусаар сонгогдсон хэмээн буруутгаж, огцрохыг тулган шаардсан юм. Харин Беларусийн эрх баригчид олон мянган иргэнийг баривчилж, шоронд хорисон юм.

Хүний эрхийг зөрчиж, сөрөг хүчнийг нухчин дарж буй А.Лукашенко болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг Барууны улс орнууд хүчтэй дуугарч, Беларусийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ тогтоосон. Чухамхүү энэ үеэр А.Лукашенкогийн дэглэмийг гол өмгөөлж хамгаалж байгаа нь ОХУ буюу В.Путин юм.

Уулзалтын үеэр Владимир Путин хэлэхдээ, цагаачлал, визний тухай бодлогыг ч нэгтгэх шаардлагатай байгааг Александр Лукашенкод сануулав. Энэ нь Беларусийн баруун хилд үүсээд буй нөхцөл байдалд санаа зовсон хэрэг байв.

Сүүлийн саруудад Африк, Ойрхи Дорнодын олон мянган дүрвэгсэд Беларусийн талаас Латви, Литва, Польш руу хууль бусаар нэвтрэх болсон. Баруун улс орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээний тогтоосных нь хариуд Лукашенко дүрвэгсдийг санаатайгаар Беларусиар дамжин хил гаргах гарцыг бий болгосон гэж Европын Холбоо түүнийг зэмлэн буруутгаж байгаа юм.

Өмнө нь Владимир Путин хоёр улсыг нэгтгэх асуудлын хүрээнд эвслийн Парламентын талаар ч дурьдах боломжтой гэдгийг мэдэгдэж байсан. Гэвч ингэхийн тулд түүний хэлснээр илүү “том болох” шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

“Бид юуны өмнө эдийн засгаа зохицуулах шаардлагатай, дараа нь бүх зүйл аяндаа нэмэлт зохицуулалт шаардана гэж бид үзэж байна. Тэр дундаа Эвслийн парламентын түвшинд ч бий болгох боломжийг үгүйсгэхгүй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

(Эх сурвалж: Rbc, AFP)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-11-07 12:28

ОХУ Белорусьтай нэгдэх биш, холбооны улс байгуулах асууд�##� яригдаж байгаа. Тэгээд ч нэгдвэл ОХУ Белорусьтай биш, Белорусь ОХУ-тай нэгдэх байлгүй. Хоосон толгойтой байж ийм юм бичиж болохгүй.

ҮНЭН
ҮНЭН
2021-11-11 09:39

ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ НАР ОДОО Ч БАЙСААР

Холбоотой мэдээ

Back to top button