ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эрдэмтэд: Коронавирусийн эсрэг уудаг эм гарсан ч вакцин хамгийн найдвартай

“Файзер” /Pfizer/ компаниас “COVID-19”-ийн эсрэг капсултай уудаг эм боловсруулсан гаргажээ. Ийм эм гаргаж авснаар коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн эмнэлэгт хэвтэх эсвэл халдварын улмаас нас барах эрсдлийг нь даруй 89 хувиар бууруулах боломжтой юм байна. Энэ талаар Америкийн “Эй-Би-Си” /ABC/ телевиз тус компанийн хийсэн судалгаанаас иш татан мэдээлжээ.

Судалгаанд “COVID-19”-ийн халдвар авсан 1,2 мянган өвчтөн хамрагдсан бөгөөд тэдний эмнэлэгт хэвтэх магадлал нь эм уугаагүй өвчтнүүдтэй харьцуулахад харьцангуй бага байсан аж.

Нэмж дурьдахад, тус эмийг судлахад эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хэн нь ч нас бараагүй байгаа нь сайн мэдээ юм. Харин тус эмийг уугаагүй хүмүүсээс 10 хүн нас баржээ.

“Файзер” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурлагийн хэлснээр, хэрэв уудаг эм албан ёсны зөвшөөрлөө авбал “COVID-19”-ийн халдвар авсан өвчтнүүдийн арваас ес хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй болно гэв.

Халдварт өвчний мэргэжилтнүүд энэ эмийг үйлдвэрлэлд нийлүүлэхийн ач холбогдлыг сайшааж байгаа юм. Гэсэн ч одоогийн байдлаар “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, найдвартай эмчилгээний бодист вакцин орсон хэвээр байгаа юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button