ЭДИЙН ЗАСАГ
Ард койн 13.1 хувиар өсжээ
“Ард койн”-ыг арилжих DAX аппликейшн 2020 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр хэрэглээнд нэвтэрсэн. Эл койн 2019 оны есдүгээр сард олон улсын зах зээлд арилжаалагдаж эхэлсэн. Харин 2021 оны хавар эрчээ авч уг койны ханш өсөж улмаар огцом доош унаад байв. Харин сүүлийн үед Монголчууд криптовалютын зах зээлд эрчимтэй орох болсноор Ард койны ханш ч өсөх хандлагыг харуулаад байв.
Харин өнөөдөр өнгөрсөн 24 цагийн байдлаар 13.1 хувиар өсөж, 155 төгрөгт хүрсэн тухай Dax.mn биржийн тоон үзүүлэлт харуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.