Нийгмийн

Зам тавихдаа сэтгэлээсээ, чанартай гүйцэтгэхийг уриаллаа

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны гол гудамжуудад асьфалтан авто зам, гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт гээд цогц бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, холбогдох дүүргийн удирдлагууд дүүргийн 23, 28 дугаар хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ"23, 28 дугаар хороонд хийгдэж буй ажлууд маш өндөр ач холбогдолтой. Бид алслагдсан хороодод хөгжлийг авчирснаар иргэд аюулгүй зорчиж, ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, тэлэх гээд олон ач холбогдолтой" гэсэн юм. Хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд тус хороодын иргэд сайшаалтай хандаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөөс эхлээд аюулгүй орчин бий болж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.

Зарим байршилд хийгдэж буй ажлууд удаашралтай гэх мэт асуудлууд байгаа учир бүтээн байгуулалт хийж буй компаниудыг ажилдаа сэтгэл, зүтгэлтэй хандаж, хариуцлагатай чанартай гүйцэтгэхийг уриалж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button