Нийгмийн

Баянзүрх дүүрэгт 3Х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 28 хороонд Олон улсын стандарт бүхий 3Х3 сагсан бөмбөгний талбай ашиглалтад орлоо.

Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгож, спортоор дамжуулж иргэдийн эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:"Шинээр бий болсон 3Х3 талбайгаас ирээдүйн дэлхийн аварга залуучууд төрж, Улс эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Баянзүрх дүүргийн хороо бүрд "ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд 3Х3 сагсан бөмбөгийн талбай барьж байгуулна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга бөгөөд төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын гол замуудыг шинэчлэх, гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт гэх мэт цогц ажлуудыг Нийслэл, дүүргийн төлөөлөгч, удирдлагуудтай хамтарч хийж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button