НИЙСЛЭЛ

Баянзүрх дүүргийн гэр хороололд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд Бидний гудамж төслийг хэрэгжүүлж, ахмадууд амрах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг бий болголоо.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайг ч шинээр байгуулж ашиглалтад орууллаа. Олон улсын стандартад нийцсэн яг ийм талбай Баянзүрх дүүргийн 24,28,34,42-р хороонд мөн байгуулагдсан. Талбайн нээлтийг тохиолдуулж Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээнд нийт 60 баг оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан манай улсад 3х3 сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж, олон улсын тэмцээнд тогтмол амжилт гаргаж байна. Энэ амжилтын буухиаг үргэлжлүүлэх, хүүхэд залуучуудаа дэмжих зорилгоор Баянзүрх дүүрэг манлайлж хороо бүрт 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж, хүүхэд залуучуудаа дэмжинэ гэсэн юм. Харин Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хүүхэд залуучуудад зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг ажлыг алслагдмал хороодоос эхлүүлж байна.

Энэ онд Баянзүрх дүүргийн 15 хороонд сагсан бөмбөгийн талбай байгуулагдана. Гэр хорооллын иргэд ая тухтай амьдрах орчинг бий болгохоор зорьж эхлүүлсэн ажил гэдгийг онцолсон юм. Баянзүрх дүүргийн 3х3 сагсан бөмбөгийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний аваргууд маргааш тодорно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x