Нийгмийн
		
	
	
"Толгойгоо эргэхээр “Угаартчихлаа” гээд худал дуудлага өгч байна”

Энэ сард угаарын хийнээс зайлсхийн "Яндангаа хөөлье” аяныг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд "Тавантолгой түлш” компаниас угаарын хийтэй холбоотой мэдээлэл өглөө.
"Угаарын хийнд хордохгүй байх тухайд иргэд мэдлэг мэдээлэл сайтай болсон байна. Гэхдээ бид угаарын хийнээс хамгаалж 10 мянган зорилтот өрхийн янданг хөөлж байгаа. Үүнд ахмад настай, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж янданг нь хөөлж өгдөг. Яндангаа өөрсдөө хөөлөх бололцоотой, санхүүгийн боломжтой иргэдийг хөөлж өгөхгүй байгаа.
Иргэд угаарын хийн мэдлэг сайтай байгаа ч сард 200-300 иргэнийг угаарын хийнд өртүүлээд байна. Зарим иргэд даралт ихэссэн, толгой эргэсэн зэрэг өөр ямар нэг өвчний шалтгааныг “би угаартчихлаа” гэж худлаа дуудлага өгч байна” гэлээ.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.