ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены чансаа 38 хувиар буурчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагааг америкчуудын сайшаасан үнэлгээ даруй 37,8 хувиар буурч, түүхэн доод түвшиндээ хүрчээ. Энэ талаар ням гараг /2021.11.07/-т “USA Today” сонин Саффолкийн Их Сургуультай хамтран явуулсан судалгааны үр дүнгээс иш татан мэдээлжээ.

Судалгаанд оролцогчдын 59 хувь нь Жо Байдены төрийн тэргүүний хувиар авч хэрэгжүүлж буй бодлогыг “сөрөг” гэж дүгнэсэн бол 3,2 хувь нь холбогдох асуултад хариулахаас татгалзжээ.

Судалгаанд оролцогчдын 46 хувь нь харин Ерөнхийлөгчийг хүлээсэн үүргээ “муу” гүйцэтгэж байна гэж дүгнэжээ. Мөн санал асуулгад оролцогчдын бараг 64 хувь, тэр дундаа Жо Байдены өөрийнх нь харъяалатай байдаг Ардчилсан Намыг дэмжигчдийн 28 хувь нь Ардчилсан намаас Байденыг 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвшүүлэхийг эрс эсэргүүцжээ.

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон Төрийн тэргүүн асан Дональд Трампыг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нээр дэвшүүлэхийг нь  санал асуулгад оролцогчдын 58,4 хувь нь эсэргүүцсэн байна.

Санал асуулгад оролцогчдын 40 хувь нь хэрэв сонгууль одоо болвол Байденд, 44 хувь нь Дональд Трампад, 11 хувь нь өөр нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын 27,8 хувь нь хүлээн зөвшөөрч, дэмжсэн аж. Судалгаанд оролцогчдын дөнгөж 12 хувь нь Конгрессын гишүүдийн үйл ажиллагааг эерэгээр илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ Бүгд Найрамдах Намын хууль тогтоогчдын санал асуулгад оролцогчдоос авсан “сайшаал” нь Ардчилсан Намын гишүүдийнхээс чансаа нь өндөр гарчээ. Судалгаанд оролцогчдын 66 хувь нь улс орны нөхцөл байдал буруу гольдрол руу хөгжиж байна гэж үзсэн бол 20 хувь нь эсрэг байр суурьтай байгаа аж.

Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 3-5-ны хооронд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1000 сонгогчийн дунд явуулсан ба алдаа дутагдлынх нь хувь ойролцоогоор 3,1 хувьтай гарчээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button