ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дональд Трамп: Олон хүн намайг нэрээ дэвшүүлэхийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ гэж зарлаж байсан ч тэрбээр 2022 оны Конгрессын завсрын сонгууль дуустал хүлээхээр төлөвлөсөн байна. харин завсрын сонгуулийн дараа дахин өрсөлдөх эсэхээ зарлах боломжтой гэж даваа гараг /2021.11.08/-т “Фокс Ньюс” /Fox News/ мэдээлжээ.

“Би энэ талаар бодож, юу болохыг харах болно. Үнэнийг хэлэхэд, энэ шийдвэрт олон хүн баяртай байх болно гэж би бодож байна. Би завсрын сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарлах болно” гэж Дональд Трамп сувагт өгсөн ярилцлагадаа дурдав.

Түүний хэлсэн үг одоохондоо АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг биш гэдгийг Трамп өөрөө тодотгов. “Магадгүй энэ нь тохиромжтой шийдвэр байж болно. Олон хүн намайг ийм шийдвэр хийхийг хүлээж байгаа байх” гэж Трамп нэмж хэлэв.

Харин Дэд Ерөнхийлөгчөөр хэний нэрийг дэвшүүлэхийг илүүд үзэх вэ гэсэн асуултад тэрбээр нэр заан хариулсангүй. Зөвхөн “Манай Бүгд Найрамдах Намд олон сайхан хүмүүс бий” гэж хариулжээ.

Дональд Трамп 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намааас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байденд ялагдсан. Трампын хэлснээр сонгуулийн дүнг луйвардсан учраас л тэр ялагдал хүлээсэн бөгөөд сонгууль өөрөө түүхэн дэх “хамгийн ичгүүртэй, авлигад идэгдсэн” сонгууль болсон гэж мэдэгдсэн билээ.

АНУ-ын Конгрессын завсарын буюу дунд хугацааны сонгууль 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд болно. Сонгууль уламжлал ёсоор  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дундуур явагддаг.

(Эх сурвалж: Fox News) 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button