Нийгмийн

Ойн салбарын мэргэжлийн 18 холбоо нэгдэж, хамтран ажиллана

“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд өчигдөр /2021.11.08/ Ойн салбарын үндэсний чуулганы нэгдүгээр салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа.

Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд оролцсон тус хуралдаанаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож ойн салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж, “МОНГОЛЫН ОЙ МОДНЫ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДЭЛ” байгуулан, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дараах 18 төрийн бус байгууллага нэгдэж ажиллахаар болов.

1. Монголын ойчид, ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямба
2. Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Бямбасүрэн
3. Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Д.Өлзийбаяр
4. Монголын ой модны салбарын нэгдсэн холбооны тэргүүн Г.Лувсанцэрэн
5. Ойн тооллого, ой зохион байгуулалт эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Ариунболд
6. Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциацийн тэргүүн Ц.Цогоо
7. Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын тэргүүн Л.Доржцэдэн
8. Монголын ой судлалын нийгэмлэгийн менежер Ц.Хонгор
9. Монголын улиас судлаачдын холбооны тэргүүн Д.Дэлгэржаргал
10. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ
11. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Жавхлантөгс
12. Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ерөнхийлөгч Н.Бадамханд
13. Ойжуулалт ойн нөхөн сэргээлт эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Ууганбаяр
14. Ойн арчилгаа, цэвэрлэгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Сэр-Од
15. Модны жилийн цагираг судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Бямбагэрэл
16. Залуу ой нийгэмлэгийн тэргүүн С.Гэрэлбаатар
17. Төв Азийн түймрийн менежментийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Билэгт
18. Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл ТББ-ын тэргүүн З.Болдбаатар

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2021 14:35

мод тарихаасаа илүү холбоо нэгдэл захир�##�уудтай юм байна ш дээ урд нь юугаа хийж байсан дуракууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button