Б.Энх-Амгалан: Хүссэн багш нь хувийн мэдээлэл аваад байж болох юм уу

УИХ-ын Хууль зүй, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
- Сургууль, курсууд байс гээд л өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэх мэт судалгаа авдаг. Гэтэл дараа нь нэг тоос сорогчийн компаниас энийг авах уу гэж ярьдаг. Хаанаас утасны дугаар авсан нь бүү мэд. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ. Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу?
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
- Маш эмзэг асуудал. Багш нар хүүхдэд хичээл заах ёстой байтал өрхийн орлого, эцэг эхийн ажлыг нь асуудаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь энэ асуудлыг зохицуулна. Эмнэлэг, сургууль хүний хувийн мэдээллийг нэхдэг тохиолдол манайд байдаг. Эдгээр асуудлыг Нийтийн болон Хувь хүний мэдээллийг тухай хуулиар зохицуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөаш нарыг зөвхөн хичээлээ заагаад л ха�##�га хаагаад явдаг гэж ойлгох нь дэндүү мулгуу ойлголт. Юуны тулд тэднийг сурган хүмүүжүүлэгч гэдэг билээ дээ. Хүүхдийгхүмүүжилд багш нар хамаатай л юм бол зохих мэдээлийн асуумж авах л ёстой: Хүүхдийн сур�##�ага хүмүүжил доголдох болон ямар нэ гсаууд�##� гарв�##� багш хүн эх эцэг,асран хамга�##�агчид хандах шаарлага гарна. Ж /нь хүүхдийн бие гэнэт муудв�##� яахав.хичээлдээ хэл чимээгүй хэд хоногоор ирэх бол эх эцгээд нь ярихгүй байх уу?Хүүхдийн зан араншинд гэнэт өөрчлөлтөд ороход гэр бүлийн байдлыг судлах шаарлага гарнаа . Суд�##�снаар хүүхэндтэйгээ хэрхэн ажиллахаа олдог юм аа. Энх-Амаглан гуай та юунд нь эмзэглэлээд байгаа юм. Танай хүүхдийн багш нараас мөнгө нэхээ юу? Ярих хэлэх үгээ ч олохгүй болтлоо юунаас айгаав. Багш,эмч нар бол ямарч байсан, Энх-Амаглан гуайгаас ёс зүйгээр дээгүүр хүмүүс. Ар гэрийг нь судлаад гэрийг ухах юм лав сэдэхгүй.Бизнесийг нь булаахгүй ээ