Нийгмийн

ГХО-ийг хохироосон түүх: Тэд Цүнэяки Харад хар тамхины хэрэг "тохож", газрыг нь "хувааж идсэн" хэргээр шалгуулж байна

Өдгөөгөөс зургаан сарын өмнө АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийг албадан дуудаж, мэдүүлэг авч, обьектуудад нь нэгжлэг хийж эхэлсэн байдаг. Тухайн үед хэвлэлд маш бүдэг бадаг мэдээлэл байсан нь "Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэх шуум. Ингэхдээ оронд нь газар эзэмших эрх хахуульд авсан гэгдэж байв.

Гэтэл эл хэргийн, М.Энх-Амгаланг яагаад шалгах болсны учиг тайлагдаж байна.

Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ, "Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтарч хувьцаа эзэмшиж байсан хүмүүс нь хууль хүчний байгууллагынхантай нийлж тонон дээрэмдсэн хэргүүд байна. Улсын Ерөнхий прокурор асан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан, Тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүмүүс ч оролцоотой байна. Аравдугаар сарын 28-ны өдөр дэлгэрэнгүй танилцуулна гэдгээ хэлье. Олон жил бугшсан прокурорын дээд шатны, АТГ-т ажиллаж байсан хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой хэргүүд учраас олон нийтийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Энэ бүхнийг ил болгож байж гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл төрнө" хэмээсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эдгээр хүмүүсийг маргааш буюу энэ сарын 28-нд олон нийтэд ил зарлахаа мэдэгдээд буй.

-Тэд Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохсон уу-

Тэгвэл эл нэр дурдагдаад буй албан тушаалтнууд нь Улсын Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар гэдгийг баттай эх сурвалжууд мэдээлж байна.

Тэд гадны ямар хөрөнгө оруулагчийг тонон дээрэмдэв.

Цүнэяки Хара гэх 60 гаруй насны япон эзэнтэй "Суруга монгол" ХХК 2003 оноос эхлэн Монгол улсад үл хөдлөх хөрөнгө, барилгын бизнес эрхэлж эхэлжээ. Тус компани энэ хугацаанд Хан-Уул дүүрэгт “Japan Town” төслөө хэрэгжүүлж, “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй байшин хороолол барихаар төлөвлөж, төслөө эхлүүлээд байжээ. Гэтэл нэг л өдөр Цүнэяки Хара хар тамхины хэрэгт холбогдож, зовлонгийн зам нь эхэлсэн байна.

Тодруулбал, тэрбээр Хан-Уул дүүрэг дэхь Палас зочид буудалд амьдардаг байв. Гэвч 2012 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Цүнэяки Хараг "хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан" гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвөн сар шахам хорьсон байдаг. Улмаар 2012 оны зургадугаар сард шүүх хурал нь болж, түүнийг хар тамхи хэрэглээгүй гэж үзээд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

Өөрөөр хэлбэл гэрээсээ баригддаг өдөр хамт ууж наргиж байсан хүмүүсээс нь гэрт нь ууттай хар тамхи үлдээж, улмаар цагдаад дуудлага өгснөөр тэрбээр гүйцэтгэх ажиллагааны, зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болсон байж болзошгүй хэмээн мэдээлэгдэж байлаа. Тэгвэл Х.Нямбаатар сайдын яриад буй дээрх хүмүүс Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, Монголоос дайжихад хүргэх ажиллагааг толгойлсон байж болзошгүй гэх хардлага байна.

Энэ явдлаас болж айж балмагдсан Цүнэяки Хара гэх эр эндэх компани, бүх ажлаа орхиод төрсөн нутгаа зорьсон. Тэрбээр нутагтаа очоод удаагүй нас барсан харамсалтай үйл явдал болж байв.

-А.Гансүх, М.Энх-Амгалан нар энэ хэрэгт ямар оролцоотой байж болох вэ-

А.Гансүх үүнд ямар оролцоотой вэ. Тэрбээр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, сайд байхдаа “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцалж байжээ.

Улмаар “Суруга Монгол” ХХК тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-д 37 га газраа шилжүүлж байж тусгай зөвшөөрлөө сэргээлгэж байжээ. Хожим нь 37 га газар авсан “Монгол корпорэйшн” ХХК А.Гансүхийн дүү А.Ганболдын мэдэлд ирсэн бөгөөд ингэснийхээ дараа “Суруга Монгол” ХХК-иас дахин 23 га газар авч, нийтдээ 60 газрыг авсан гэх мэдээлэл байна.

Харин эл хэрэгт Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан хэрхэн холбогдов. Нийтлэлийн эхэнд дурдсан. А.Гансүхийг шалгуулж байсан Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгосныхоо төлөө газар эзэмших эрх хахуульд авсан гэх асуудал. Эх сурвалжийн мэдээллээр А.Гансүх "төмөр зам"-ын хэргээ аргалуулахын тулд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцаа буюу 1.4 га газар санал болгосон гэх. Улмаар М.Энх-Амгалан зөвшөөрснөөр өөрийн дүү М.Бат-Амгалангийн нэр дээр “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцааг эзэмшжээ.

“Нью даун таун” ХХК-ин гүйцэтгэх захирал нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэ. 2017 оны аравдугаар сарын 17-нд байгуулагдаж, “Суруга Монгол” ХХК-иас 10 га газар авсан бөгөөд долоон хувьцаа эзэмшигчтэй, бүгд яг ижил 16 хувийн хувьцаатай анх үүсгэн байгуулагдаж байжээ.

Хувьцаа эзэмшигчид:

  1. Баатархүүгийн Энхчулуун
  2. Магванноровын Бат-Амгалан-Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү.
  3. Наранхүүгийн Эрдэнэ-УИХ-ын гишүүн асан Мон-Ураны гэх тодотголтой Наранхүүгийн төрсөн хүү
  4. Бибишийн Билэгсайхан-Анод банкны хуулийн мэргэжилтэнээр ажиллаж байсан
  5. Цогоогийн Уугангэрэл-Цагдаагийн хурандаа цолтой үүрэг гүйцэтгэж байгаад 2014 онд Хууль Зүйн яамны Дэд сайдаар 2016 он хүртэл ажиллаж байсан.
  6. Цэрэнбатын Чинбаяр-Одоогийн Суруга Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал.
  7. Маньбадрахын Ганболд-2006-2008 оны хооронд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан. Генерал цолтой.

Тэгэхээр эл хэрэгт өөр ямар хүмүүс холбоотой байсан талаар маргааш ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийх мэдээллийг хүлээж, анхааралтай сонсох үлдлээ. 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудаснаа “Жапан тауны газрыг булааж авсан хүмүүсийн булхай удахгүй дэлгэгдэх байх аа” хэмээн жиргэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-27 08:59

Хүн чанараа уландааа гишгэсэн шаарнууд вэ яасан?

Зочин
Зочин
2022-10-27 09:03

Bulai bulai bulhaig ni shudargaar ileruuleeerei

Зочин
Зочин
2022-10-27 09:03

ш�##�гах нь зүй ёсны хэрэг шүү.

Zochin
Zochin
2022-10-27 09:32

Pee yostoi mungu ed shunaliin buzar blson nobshnuud yuma yaj ichihgui shudraga yos yariad baivaa

Тогтох
Тогтох
2022-10-27 09:41

Зүйтэй хууль бус үйлдлүүд илрээд байв�##� ч та бүгдийн гавьяа гэхээс муухай ах нар нь бүгд луйварчид болохоор ажил хийхэд хэцүүл байдаг байх даа Ах нараа бодсоноос улсаа бодвол Эх орон элгэн нутаг төр ард түмэндээ хэрэгтэй юмсан.

Зочин
Зочин
2022-10-27 09:49

Хэрэг хуучирдаггүй гэж үг байдаг.Хүн хогнуудад хүн чанар гэж үгүй. Тэр хүн ямар их шан�##�ж бурхан болсон бол .Мөнх юм шиг л бузар хэрэг хийцгээх юм.

Зочин
Зочин
2022-10-27 09:58

Уул уурхайд ёстой иимэрхүү юм их бий дээ

Зочин
Зочин
2022-10-27 10:44

Зөв жонхуу баттулгын долоогч түрүүний бөөснүүдийг бариад бай.Тэд жонхуу баттулга эзнийхээ булайг дэлгэж нотлох болно.Тэр үед л жонхууд ялыг нь үүрүүлнэ.Тактик зөв байна амжилт.

Зочин
Зочин
2022-10-27 11:35

Deerem bna sh de arai yuma

Зочин
Зочин
2022-10-27 15:12

ӨГӨР СААРАЛ ТОЛГОЙТ ГАНСҮХ ГЭЖ НЭГ ИЙМ ХУЛГАЙЧИЙН НЭР ЮМ ЮМАН ДЭЭР Л ЦОХИЖ ЯВАХ ЮМ ЯАСАН ШУНАЛТАЙ ХАР ХЭРЭЭ ВЭ? ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН ОДОО ӨӨРӨӨ ЯЛТАН БОЛЖЭЭ.ХУРЦ БОЛ МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧИН ШАНТААЖЧИН ГУДАМЖНЫ ГУЙЛГАЧИН БАЙСАН ХУЛГАЙЧ АНГЛИЙН ШОРОНД ХАРУУДЫН НУДРАГА АМСААД ОВОО ХҮН БОЛОХ ГЭЖ БАЙТАЛ ХҮЗҮҮГҮЙ ЗАХЧИН ОЧИЖ АВЧРААД ЛУЙВАР ДЭЭРЭМ ШАНТААЖАА ХИЙХ ЗАМЫГ НЬ ЗАСАЖ ӨГСӨН. НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙ ОДОО ТӨГСӨХ ЦАГ НЬ БОЛСОН. ШУНАЛААСАА БОЛООД ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД СААД ТОТГОР ТОМ ГАЙ ДУУДАЖ БАЙГААГАА МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ МЭТ БАЙДАГ ХУЛГАЙЧ НАР ДАА ХАЛХЫН ШОРОНД ТА НАРЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА ТАВТАЙ СОРИЛЖ ЖАНГАА ЧААЖДЭЭ АЦНУУДАА

Зочин
Зочин
2022-10-27 15:34

Энэ Энхамаглан гэгч чинь ИХ- н танхимд хаа бна тэр шударга ес гээд хуцаад бсн этгээд мөн үү? Гансүх Хурц Наранхүү Уугангэрэл ... бүгд Женкогоор толгойлуулсан АН- н угшилтай их гарын дээрэмчид

Жимми байхгүй
Жимми байхгүй
2022-10-27 16:09

Аяа яа яа төрийн ийм томчуудыг гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэнэ чинээ бодсонгүй. Шударга ёсыг сахиулах тангараг өргөсөн хуулийнхан ийм байхаар ер нь хэндээ итгэж найдах хэрэг вэ? Хариуцлагатай гэж харж бсан хүмүүсийн үйлдэл ийм байх гэж?... Ёстой эрхий хуруундаа итгэ гэдэг бил үү юм болж бна даа. Одоо дээр байгаа томчуудаас хэд нь ард иргэдээ хуурсан үйлдэл гаргах бол???? УИХ-ын гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс хойш авсан амл�##�тын биелэлтийг нэгбүрчлэн гаргаж сурт�##�члах хэрэгтэй. Олуулаа харж дүнгээ тавих нь дзөв. Түүнээс сонгосон тойрогтоо нтр гэсэн шүү юм ярилгүй хэвлэл мэдээллээр цацах хэрэгтэй. Зарим нь �######� чихэр, мөнгө тараагаад бсан биз дээ? Саяхан хүртэл Архангайгаас сонгогдсон 2 гишүүн боксын нэг нөхөрт жимми машин ирж яваа гэчихээд сүүлдээ өгөхгүй бсан ч ядын ккк гэсэн ккк. Иймэрхүү хуурагчидаас с�##�ах хэрэгтэй. Ингэж л ард иргэдээ хуурдаг ёс зүйгүй гишүүд гэдгээ харуулсан.

Холбоотой мэдээ

Back to top button