Нийгмийн

Л.Энх-Амгалан: Өвөрхангай аймгийн боловролын байгууллагын шат шатны хүмүүст хариуцлага тооцно

Боловсролын багц хуулийн төслийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, хуулийн төслийн ахлагч Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бүх боловсролын тогтолцоог эргэж харах цаг болсон. Бүх түвшинд асуудал байна. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос эхлээд асуудал байна. Боловсролын хоцрогдол ковидоос ч өмнө гарсан. УИХ-аар энэ долоо хоногт 2022 оны улсын төсөв батлагдана. Хуулийн дараа Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг эхэлнэ.

2,3 насны хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт авах асуудлаар  эрсдлийн үнэлгээ хийхэд 11 сараас цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна гэсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өгсөн. Цаашид хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах эсэх асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад ярилцаж, шийднэ.

Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ хэрэг нь дотуур байр, сургуулийн орчинд хүүхэд аюулгүй сурах нөхцөл байдал эрсдэлтэй байгааг харуулсан аймшигт гэмт хэрэг болсон. Шат шатны удирдлагуудад хариуцлага тооцохоор ажиллаж байна. Үндсэндээ өнөөдөр гарч байгаа гэмт хэрэг биш. Жил бүр сургууль, дотуур байрны орчинд маш их гэмт хэрэг гардаг юм байна. Тиймээс цаашид эрхзүйн шинэчлэл хийх шаардлага байна.

Төрийн хүлээх үүрэг, эцэг эх, сургуулийн хүлээх үүрэг юу байх вэ гэдэг асуудлаар хуулийн хэлэлцүүлэг хийнэ. Хүүхдээ сургуульд өгөөд зөвхөн багш, сургуулийн асуудал байхаа больсон. Сурагч, сургууль, эцэг эх асран хамгаалагч гурвын эрх, үүргийг тодорхойлсон эрхзүйн шинэчлэл хийнэ.  Сэтгэл зүрхний боловсрол олгож байж мэдлэг, чадвар, хүмүүжилтэй эрүүл монгол хүн бий болгох ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дэмжигч
дэмжигч
11 сар 9, 2021 14:57

сайн байна гэж чамайг би магтъя !!!! ганц өвархангай биш бусад аймаг дүүргүүдэд ан харуулах. танд сайн сайхныг хүсье!

Зочин
Зочин
3 сар 31, 2022 18:11

Чаддаг юм бол Сайдаа Соронзондоо арга хэмжээ авч ажлаас нь чөлөөл өө. Харъя

Холбоотой мэдээ

Back to top button