Нийгмийн

Хариуцлагын гэрээгээ зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 2030 аж ахуй нэгжээс “Хариуцлагын гэрээ” хийсэн байгууллагууд хүний тоо хэтрүүлэх, цаг хэтрүүлэх гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан нь хяналт шалгалтын явцад илэрч байсан.

Тиймээс Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, албад, мэргэжлийн байгууллагууд хамтарч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, спорт, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн 400 гаруй ААН-үүдэд хариуцлагын гэрээний шинэчлэгдсэн заалтуудыг танилцуулан, зөвлөн туслах уулзалтыг хийж, хариуцлагын гэрээг шинэчлэн байгууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр хэлэхдээ “Баянзүрх дүүрэг аж ахуй нэгж байгууллагуудаас аль болох дэмжиж ажиллана. Гэхдээ та бүхэн "Хариуцлагын гэрээ”-нд заасны дагуу "Бүүстэр” тунд хамрагдсан байх ёстой. Харин хариуцлагын гэрээ байгуулаад удаа дараа зөрчил үүсгэсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

Төр, аж ахуй нэгж, иргэд бид уялдаа холбоотой хамтарч ажиллаж байж хүнд үеийг давах шаардлагатай” талаар хэллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button