ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Дэлхийд “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 250 саяас давлаа

Өнөөдөр мягмар гараг /2021.11.09/-ийн өглөө Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 250,357,929 болж нэмэгдлээ гэж АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлэлд дурьджээ.

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,055,612 хүн нас баржээ.

“COVID-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил орсон хэвээр байгаа аж.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор мөн л АНУ тэргүүлж, тус улсад “COVID-19”-ийн халдвар авсан 46,613,987 хүн бүртгэгджээ. Харин нас барсан хүний ​​тоо 755,636 болжээ.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж, “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,366,987 болжээ. Тус улсад вирусийн халдвараар нас барсан хүний ​​тоо 461,057 болж нэмэгджээ.

Коронавирусийн халдварын тархалтаар Дэлхийд гуравдугаарт Бразил улс орсон хэвээр байгаа юм. Тэнд цар тахлын үеэр 21,886,077 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 609,573 хүн нь нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeter” порталын мэдээлснээр, мягмар гарагийн өглөөний байдлаар Дэлхийн нэг сая хүн амд ногдох нас баралтын түвшин 650,6 байна. АНУ-д 1 сая хүн амд 2,327 хүн, Энэтхэгт 330, Бразилд 2,841 хүн нас баржээ.

(Эх сурвалж: WorldoMeter)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button