Нийгмийн

Үнсээр хийсэн цементээ “МАК” ХХК-ийн нэрээр борлуулж байсан эмэгтэйг нэг жил хорихоор болжээ

“Дулааны IV дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ажилтнаас хуурай үнс худалдан авч, түүнийгээ цементтэй хольж бусдад худалдан, ашиг олдог байсан иргэнд нэг жил хорих ял оноожээ.

Тодруулбал, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэй 2019 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пума сервис” ХХК-ийн хашааг түрээслэн хуурамч цемент үйлдвэрлэж, түүнийгээ борлуулдаг байсан байна.

Ингэхдээ “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашигладаг байсан бөгөөд цемент болон үнсийг хольж, бусдад худалддаг байсан нь илэрчээ.

Улмаар тухайн иргэний үйлдвэрлэсэн хуурамч цементийг худалдан авч барилга барьсан гэх “Ай Би Эс групп” ХХК, “Оршил” констракшн ХХК-иуд чанарын шаардлага хангаагүй материалаас болж, багагүй мөнгөөр хохирсон аж. Иймд шүүгдэгчийг хохирогчдод учруулсан хохирлоо барагдуулах, нээлттэй хорих ангид нэг жил хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-10 11:19

ээ бурхаан. үнсэн барилгууд нь нурж унах эрсдлийг хэн хариуцах вэ

Зочин
Зочин
2021-11-10 11:36

Хятадад бол шууд цааз. Шууд хүний амь нас эд хөрөнгөнд зан�##�хийлж хэрэгжүүлсэн гэж үздэг шиг байгаан. Барилга яваандаа нурж хүмүүс �##�ах нь тодорхой. Бусадыг боддоггүй шуламнууд зөндөө шүү

Зочин
Зочин
2021-11-10 14:39

Монгол хүүхнүүд нэг иймэрхүү сэтгэлгээтэй хүмүүс 2хүүхэдтэй тул ялгүй л байгаа юмдаа

Иргэн
Иргэн
2021-11-11 10:57

Үнсээр барьсан барилга нурхад өчнөөн хүний амь эрсдэхийг бодож ялыг хүндрүүлэхгүй Яагаад 1 жил өгч байгаа юм бол?! (өөр компаны нэрийг ашиглаж худ�##�дсан, худ�##�даж авсан хүмүүс, компаниудын хохиролыг тооцдоггүй юм байх даа) Ийм з�##�илан хийсэн хүмүүст дахин боломж олгохгүйгээр шийтгэл оноож байж ийм явд�##� дахин гарахгүй байх болно. Дэндүү хөнгөн ял оноожээ.

Холбоотой мэдээ

Back to top button