
Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газар өнөөдөр лхагва гараг /2021.11.10/-т бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ талаар Японы Засгийн газрын тэргүүний албанаас мэдээлэв.
Тус улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар /ЗГХЭГ/-ын ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүдийг огцруулах талаар санал хураалт явуулсан.
Бүрэлдэхүүн шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хариуцсан албандаа түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм.
Өнөөдөр үдээс хойш Японы парламент Кишида Фүмиог 101 дэх Ерөнхий сайдаар дахин сонгоно. Үүний дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлана. Харин Гадаад Харилцааны сайд л солигдох аж.
Одоогийн эрх баригч Либерал Ардчилсан Намын ЕНБД болсон Мотэги Тошимицүгийн оронд Гадаад Харилцааны Яамыг өмнө нь хэд хэдэн сайдын албыг хашиж байсан Хаяаши Ёшимаса тэргүүлэхээр болов.
(Эх сурвалж: Kyodo)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний өгүүлбэр ойлгомжгүй байнаа мэдээ түгээж байгаан бол чадваржаач. Фүмио нь яасан гэнүү огцорсымуу томилогдсымуу... Өөрсдөө наад мэдээгээ унш
Ойлгсонгүй