Нийгмийн
ХУУЛЬ: Сургууль, цэцэрлэгүүдийн захирлуудыг сонгуулийн дараа сольдгийг болиулна
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Боловсролын багц хуулийн төслийг өргөн барих гэж байгаа талаараа мэдээлэл хийсэн.
Уг хуулийн төслүүдэд цаашид боловсролын байгууллагад мэргэжлийн томилгоо хийдэг болгох шинэчлэл хийх юм байна.
Сумын Засаг дарга сонгуулийн үр дүнгээр сургуулийн захирлыг өөрчилдөг байдлыг халах ёстой гэж үзэж буй юм. Сүүлийн долоон жил сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын 70-80 хувь нь сонгуулийн дүнгээр солигдож, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийгдсэн гэсэн тоон мэдээллийг сайд дуулгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.