НИЙГЭМ

Хамтарсан дадлага, сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Ажиллагааны үеийн удирдлага” сэдэвт онол, дадлагын сургалт өнөөдөр НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэлжээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Франц Улсын сургагч багш нар удирдан явуулж байна.

Энэ хүрээнд Монгол болон Франц улсын аврах ажиллагааны талаар танилцуулж, харилцан туршлага мэдээлэл солилцох юм. Сургалт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button