Нийгмийн

ЦЕГ-аас Х.Болорчулууныг хүчингийн хэргээр шалгаагүй гэж албан бичгээр мэдэгджээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүчингийн хэргээр шалгуулж байна гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэрбээр өөрөө эрс үгүйсгэж байсан юм.

Тэгвэл тэрбээр энэ асуудлаар ЦЕГ-т ханджээ. ЦЕГ-аас түүнийг хүчингийн хэрэгт шалгаагүй гэх албан бичиг гаргаж өгсөн байна.

Х.Болорчулуун энэ талаар "Өнгөрсөн сарын турш намайг хүнд хэрэгт холбогдсон тул гишүүнээс нь эгүүлэн татна, тойрогт нь нөхөн сонгууль явуулна гэж зохион байгуулалттай, гүтгэлгийн шинж чанартай мэдээ, мэдээлэл сошиал орчинд тарааж байлаа. Тийм явдалд орооцолдуулах, тохохыг хүсэгч этгээдүүд байдаг бололтой.

Миний бие УИХ-ын гишүүнээр нутгийн олон түмний итгэлийг хүлээн сонгогдсон мөчөөс л харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, баялагийн шударга бус хуваарилалтын эсрэг үгээ хэлж, үйл ажлаа гол зорилго чиглэл болгон ажиллаж ирсэн.

Энэ нь зарим этгээдүүдийн эрх ашигтай зөрчилдөн, дургүйцэл хорслыг төрүүлж байдаг болов уу! Ямар ч гүтгэлэг доромжлол, шантааж нь хүний тогтсон үзэл бодлыг өөрчлөх боломжгүй юм.

Гүтгэлэг тараасан болон нотолгоогүй хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд санаатайгаар дэвэргэн тараасан этгээдүүдийг тогтоолгон, хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hihihihihih
hihihihihih
11 сар 10, 2021 14:32

ТЭР ЗӨВ БАЙХ. ХҮЧИНГИЙН БИШ ХҮЧИНДЦЭН ГЭХ ГЭМТ ХЭРГИЙН ЗҮЙЛ АНГИАР БОЛ ШАЛГАЖ БАЙГАА.

Холбоотой мэдээ

Back to top button