Covid-19ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Владимир Путин “Спутник V” вакциныг бүтээсэн Гинцбургийг Александр Невскийн одонгоор шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбургийг коронаирусийн эсрэг “Спутник V” вакциныг зохион бүтээснийх нь төлөө Александр Невскийн одонгоор шагналаа.

Холбогдох баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны хуудсанд нийтэлжээ. Баримт бичигт “Эрүүл мэндийн салбарт оруулсан гавьяа, олон жилийн шаргуу хөдөлмөрийнх нь төлөө Гинцбург Александр Леонидовичийг Александр Невскийн одонгоор шагнав” гэжээ.

Мөн Ерөнхийлөгч Путин Сеченовын нэрэмжит Анагаах Ухааны Их Сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын Дээд Сургуулийн захирал Хальфин Русланыг мөн “Хүндэт” одонгоор шагналаа.

Александр Гинцбург нь 1982 онд Н.Ф.Гамалейн төвд ахлах судлаачаар ажилд орж байсан. 1999 оноос өдийг хүртэл тус төвийн тэргүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр молекул биологи, эмгэг төрүүлэгч организмын генетикийн чиглэлээр ОХУ-ын тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог нэгэн.

2020 онд тэрбээр ОХУ-ын “COVID-19”-ийн эсрэг “Спутник V” вакциныг үйлдвэрлэн гаргах ажлыг удирдан ажилласан юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button