ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Японы өмнөд хэсэгт 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Лхагва гараг /2021.11.10/-т Японы эргийн ойролцоо буюу Рюүкю арлуудын баруун өмнөд хэсэгт 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв.

Мэдээлэлд дурьдснаар газар хөдлөлтийн голомт нь Мияко арал дээр байрлах Японы 34,3 мянган хүн ам оршин суудаг Хирара хотоос зүүн өмнө зүгт 166 км-ийн зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт нь 10 км-ийн гүнд байсан аж.

Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд эвдрэл сүйрэл, цүнамигийн аюул эрсдэлийн талаар мэдээлэл ирээгүй байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button