Нийгмийн

“Гэм зэм” постдрамын жүжгийг зээлээр үзэх боломжтой

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг толилуулах гэж буй юм. Жүжгийн нээлт арванэгдүгээр сарын 25-нд болох бөгөөд тасалбар 100-285 мянгаар борлуулагдаж байна.

Тасалбарыг Ticket.mn сайтаар захиалж болохоос гадна РЦНК-гийн касс, “Орфей” театрын фэйсбүүк хуудаст хандах боломжтой. Мөн 8002 5742, 90025742 дугаар руу холбогдож болох аж.

Нэгэн баяртай мэдээ дуулгахад "Гэм зэм” постдрамын жүжгийг зээлээр үзэх боломжтой болжээ. Тодруулбал, “Monpay” аппликэйшний хэрэглэгчид жүжгийн тасалбарыг зээлээр худалдан авах боломжтой гэнэ.

Ташрамд сонирхуулахад, жүжгийн хосын билетийг "Nepko publishing”-аас эрхлэн гаргасан "Гэм зэм” ном, хавчуурга дагалдах ажээ.

“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бөгөөд найруулагч М.Батболд найруулж буй юм.

Дүрүүдэд

  • Раскольников- Д. Лхагва
  • Разумихим- Д.Түвшинбаяр
  • Алена Ивановна- Д.Ганцэцэг
  • Соня- Г. Золзаяа
  • Дуня- Х. Баярмаа
  • Пульхерия Александровна- Г. Урнаа
  • Мармеладов- П. Эрдэнэзаан
  • Свидригайлов- Ц. Төмөрбаатар
  • Лужин- Ш. Доржсүрэн
  • Порфирий Петрович - Б. Баярсанаа, Б. Одгэрэл, Д. Өсгүүнбилэг, А. Анужин, П. Дайриймаа
  • Зосимов- Х. Цасчихэр
  • Заметов- У. Эрдэнэбаяр
  • Офицер- Б. Цогбаяр
  • Оюутан- Ж. Тэмүүлэн
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-12 14:13

Үзэх юмсан гэж бодож байсан ийм боломж гарч байхад заав�##� үзнээ.

Үзэгч
Үзэгч
2021-11-12 15:36

Зээлээд ч хамаагүй үзнээ. Мөнгийг ахиад олж болох ч мэдрэмжийг ахиж олохгүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button