ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

Реппер Трэвис Скоттын концертын үеэр амиа алдсан хүний тоо ес болов

АНУ-ын реппер Трэвис Скоттын Техас мужийн Хьюстон хотод хийсэн тоглолтын үеэр өөр нэг хүн олны хөлд дарагдаж нас барсан гэх мэдээлэл байна. Өмнө нь найман хүн нас барж, 17 хүн шархадсан тухай мэдээлж байсан юм.

Орон нутгийн телевиз амиа алдсан хохирогчийн гэр бүлийн төлөөлөгчөөс иш татан мэдээлснээр, 22 настай Бхарти Шахани гэх эмэгтэй амиа алдсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэж, амьсгалын аппарат залгасан байсан ба төд удалгүй уураг тархиных нь үйл ажиллагаа зогссон гэнэ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн 50 мянга орчим үзэгчтэй “Astroworld” хөгжмийн наадмын нээлт болж, хүмүүс үй олгоор нэг дор цугларсан тул сүүлдээ шахцалдаан үүссэн.

Хьюстон хотоын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сэмюэль Пенья хэлэхдээ, Трэвис Скоттын үг хэлэх үеэр цугласан хүмүүс тайз руу түрэн орж ирсэн. Хөгжмийн наадмын талбайд байрлуулсан явуулын яаралтай тусламжийн цэгүүдэд 300 гаруй хүн хандсан ба тэднээс 11 хүнийх нь ​​зүрх богино хугацаанд зогссон гэсэн оноштой гарчээ.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button