ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Жон Кеннедигийн амийг хөнөөсөн хэргийн талаарх нууц материалыг олон нийтэд дэлгэнэ

Америкийн Засаг захиргаа арванхоёрдугаар сарын 15-нд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн амийг хөнөөсөн аллагатай холбоотой шинэ баримт материалуудыг нийтлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас өнөөдөр /2021.11.12/ хийсэн мэдэгдэлд дурьджээ.

1992 онд АНУ-ын Конгрессоос Кеннедигийн аллагатай холбоотой бүх мэдээллийг улс орны батлан ​​хамгаалах, тагнуул, хууль сахиулах болон гадаад бодлогод хохирол учруулахгүй бол “аажмаар илчлэх ёстой” гэв. Тиймээс холбогдох албад тэдгээр бичиг баримтыг шалгаж эхэлсэн байна.

Нууцын зэрэгт хамаарах тэдгээр материалыг нийтлэх журмыг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден баталсан юм. Тус журмыг харин арванхоёрдугаар сарын 15-нд ил зарлах төлөвтэй байна. Энэ журам харин эрх баригчдын зүгээс ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй гэдгээрээ онцлогтой гэгдэж байгаа юм.

Америкийн албад харин хэргийн хоёр дахь хэсгийг нийтлэхийг хойшлуулах хүсэлт гаргажээ. Тиймээс 2022 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэл ил болохгүй гэсэн үг. Мэдэгдэлд өмнө нь холбогдох журмыг АНУ-ын Үндэсний Архив, Баримт бичгийн албаны удирдлага танилцуулсан.

Мөн Америкийн албад Жон Кеннедигийн аллагын талаарх зарим мэдээллийг товлосон хугацаанаас хойш нийтлэх ёсгүй гэж үзэж магадгүй байгаа аж. АНУ-ын Үндэсний Архив, Баримт бичгийн хэрэг эрхлэх газар тэдгээр баримт бичгүүдийг байршуулах нээлттэй цахим мэдээллийн сан бий болгох төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэжээ.

(Эх сурвалж: Usfreenews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button