УЛС ТӨР

Н.Наранбаатар: Төсвийг үрэн таран хийж, бодит зүйлд зарцуулахгүйгээр 30-аад жил явлаа

УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай төсөв болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -ИХ ӨӨДРӨГ ТӨСӨВ ТӨСӨӨЛСӨН НЬ ЭРСДЭЛТЭЙ-

-УИХ-ын гишүүн олны анхаарлын төвд байдаг. Хэл аманд байнга өртдөг хүмүүс байдаг. Таны хувьд их даруухан хүн юм. Зарим иргэд таныг танихгүй ч байж мэднэ?

-Би Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд манай аймагт тулгамдсан хил боомтын, уул уурхай, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн амьдрал ахуй, нийгмийн асуудал, байгаль орчны доройтол, нөхөн сэргээлт гэсэн асуудалдаа л төвлөрч ажилладаг. Бусад асуудлуудад тэр бүр ороод, яриад байдаггүй. Гол асуудлууддаа төвлөрөөд ажиллачихдаг. Саналуудаа холбогдох, яам тамгын газар, байнгын хороодод нь бичгээр голдуу өгчихдөг. Тиймээс нэлээд чимээгүй, ярьдаггүй гишүүдийн тоонд ордог байх гэж боддог.

-УИХ-аас ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Монгол Улсын парламент  түүхэндээ анх удаа 18 их наяд төгрөг давсан зарлагатай төсвийн хуулийг ийнхүү баталж байна. Маш өндөр төсөөлөл. Үүндээ хүрч орлого олж чадах уу. Уул уурхай, нүүрсний экспортдоо найдаад байгаа шүү дээ. Гэтэл нүүрсний экспорт зогсонги байгаа?

-Их өөдрөг төсөв болсон. 2019 онд  л түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 36.7 сая тонн нүүрс экспортолсон. Гэтэл  2022 онд төлөвлөгөөгөө нэмээд тавьчихсан. Энэ нь нэлээд эрсдэлтэй. Одоо Цагаан хаданд бараг 8 сая тонн нүүрс аль хэдийн аваачаад хураачихсан. Тэр нь цаашаа гараагүй. Он гараад хоёр сард Хятадын өвлийн олимп болох учраас халдвар хамгааллыг сайжруулаад, боомтууд дээр өндөр хяналт тавьчихсан байна. Цаашид намынх нь их хурал гээд том арга хэмжээнүүд болох юм билээ. Тиймээс ирэх жил Хятадын хорио цээрийн дэглэм нэлээд чанга байх нь харагдаад байгаа юм. Тэгэхээр нэлээд том төсөв болчихоод байгаа юм. Биелэгдэх боломжгүй бол төсвийн тодотгол хийгээд багасгах байх.

-Нүүрс тээврийн асуудал бараг зогсонги байдалтай болсон. Хил ер нь хэзээ нээгдэх бол. Нүүрс тээвэр бодит байдалд яг ямар байна?

 -Манай аймгийн хоёр хилийн нэг нь ажиллаж, нөгөө нь ажиллахгүй байна. Шивээхүрэнгийн боомт ажиллахгүй байна. Шалтгаан нь цаад талдаа Өвөрмонголын Альшаа аймгийн харьяаны Цэхээ боомтод халдвар гарсан. Тиймээс Шивээхүрэнгээр тээвэр зогссон. Гашуунсухайтын хувьд цаад талд нь Баяннуур аймаг байдаг. Тэнд халдваргүй байгаа учраас экспорт явагдаж байна. Гэхдээ жирийн , ковидгүй үедээ 1000-1200 машин гардаг байсан бол одоо 200-280 машин л гарч байна.

-ТӨСВИЙГ ЖИЖИГ ЗҮЙЛҮҮДЭД ҮРЭН ТАРАН ХИЙСЭЭР 30 ЖИЛ БОЛСОН-

-Төсвийг байшин барилга барихаас илүү дэд бүтэц рүү чиглэсэн хөгжлийн төсөв болсон гээд байна. Голлон юунд анхаарах төсөв болчихов?

-2022 оны төсөв баталлаа. Томоохон хөрөнгө оруулалтууд гэвэл говийн бүс нутаг руу хөрөнгө оруулалтууд хийнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 350 мегаваттын дулааны цахилгаан станц барих гэж байна. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр эхэлнэ. Гашуунсухайтын төмөр замыг ирэх жил дуусгана. Зүүнбаян руу холбосон төмөр замаа дуусгана. Дорноговь аймагт нефтийн үйлдвэрийн ажил эрчимтэй явагдаж байна. Үйлдвэр технологийн паркууд, Дарханы Хөдөө аж ахуйн парк, гэх мэт том төслүүд хэрэгжүүлэхээр тусгалаа.

-Дэд бүтэц рүүгээ чиглэсэн энэ төсөв хэр оновчтой болсон гэж та дүгнэж байгаа юм бэ. Бусад нь орхигдох юм биш үү?

-Төсвийг жижиг зүйлүүд рүү олон жил зарцуулж, тойргийн шинж чанартай хөрөнгө оруулалт хийж ирсэн. Жижиг зүйл рүү төсвийг үрэн таран хийж, бодитой зүйлүүд рүү хөрөнгө оруулахгүйгээр бараг 30-аад жил явчихсан байна. Тиймээс түүнийгээ тэвчээд томоохон төсөл хөтөлбөр рүү явуулах нь зөв байх. Орхон-Онгит, Хэрлэн-Тоонот гээд говийн бүтээн байгуулалтууд руу ус татах хоёр том төсөл бий. ТЭЗҮ нь хийгдсэн. Үүнд төсөв тавиагүйд жаахан харамсалтай байна. Ирэх жилүүдээс үүнд гадны зээл тусламж, төсөв татаж оруулах ажлыг сайн хийх байх.

-Таны тойргийн төсөв гэсэн үг биз?

Дорноговь, Өөрхангай, Дундговь, Говьсүмбэр гэх мэт гурав дөрвөн аймгийн нутаг дэвсгэрээр дамжаад хэрэгжих төсөл. Зөвхөн уул уурхайд ус хэрэглээд зогсохгүй цөлжилтийг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх юм.

-Өмнөновь аймагт ирэх жил ямар төсөв тавьсан бэ. Танагдсан уу?

-Өмнөговь аймаг уул уурхайн салбарууд нэлээд хөгжсөн учраас төсөв нь урьдах жилүүдээс нэмэгдсэн. Яагаад гэхээр хавар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар аймгуудад боломж олгосон. Тухайлбал аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг аймгуудад үлдээдэг болсон. Төсөв дээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийн таван хувийг орон нутгууд руу нь буцааж хуваарилдаг байсан юм. Энэ төсөв дээр арван хувийг буцааж хуваарилж байна. Гэх мэтчилэн уул уурхай эрхэлж байгаа аймгуудын хувд боломжтой төсөв болсон.

-Нэг гишүүнд дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан гээд яриад байна. Гэхдээ энэ нь тойрогт оруулах хөрөнгө оруулалтын санал юм шиг байгаа юм. Танай тойрогт хэдэн тэрбумыг төсөвлөв?

-Тийм мэдээлэл гараад байсныг харсан. Манай Өмнөговь аймагт улсын төсвөөс 2022 онд арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Он дамжаад буюу 2022-2023 онд хийх хөрөнгө оруулалт нь 15-16 тэрбум. Тусад нь гишүүн бүрт ямар нэг мөнгө хуваарилсан зүйл байхгүй шүү дээ.

-ЦАЛИН БАГА УЧРААС ХӨДӨӨ АЖИЛЛАХ ОНЦГОЙ БАЙДЛЫН БОЛОВСОН ХҮЧИНГҮЙ БОЛСОН-

-Таны хувьд сонгуулиас хойш ямар ажил хийв. Ямар хуулийн төсөлд хувь нэмэр оруулав?

-Онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл дөрвөн гишүүн санаачилсан. Таван жил хөдөө орон нутагт, суманд ажиллах юм бол  30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог байхаар хууль батлууллаа. Онцгой байдлын албан хаагч нарын ажиллах нөхцөл маш хүнд. Багш, цагдаа нар бас ийм тэтгэмж авдаг. Онцгой, шүүхийн шийдвэрийнхэн үлдчихсэн байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бас санаачилсан. Тэнд мөн таван жил ажиллах юм бол 30 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж өгдөг болсон. Ялангуяа манай Өмнөговь аймагт цөлжилт, гал түймэр, үе усны аюул, мал амьтны цар тахал, өвчин гардаг. Хоёр боомт руу явж байгаа том тэрэгнүүдийн нүүрс тээвэр, аваар ослын давтамж маш ихсэж байна. Гэтэл энд ажиллах хүн олддоггүй. Онцгой байдлын мэргэжлийн залуучууд уул уурхайн компанид инженерээр ороход хоёр сая төгрөгийн цалин өгч байна. Гэтэл Онцгойгийн салбарт ажиллахад 550 мянган төгрөгийн сарын цалинтай учраас ажлаа орхиод байна. Боловсон хүчингүй болчихоод байгаа учраас дээрх хуулиудад өөрчлөлт оруулж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн.

Бас нэг хууль бол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын үүрэг нэмэгдээд хяналт шалгалтын үүрэгтэй болсон. Энэ хуулийг С.Бямбацогт нарын гишүүдтэй хамтарч санаачилсан. УИХ өөрөө гаргасан тогтоол шийдвэрүүдээ араас нь хянадаг, тайланг нь сонсдог, хэрэгжилтийг нь сайжруулдаг байх ёстой. Хэрэгжилт муу байвал засаж залруулах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, томоохон Засгийн газрын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг УИХ дээр сонсох гол зорилготой.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийг дагаж оруулж ирж байгаа Хилийн тухай хуульд би саналаа оруулсан. Нэгдүгээр сарын нэгнээс хилийн боомтууд дээр Боомтын захиргаа гэж байгуулж ажиллуулна. Боомт дээр байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяат гэх мэт байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, зохицуулах гол үүрэгтэй. Мөн боомтууд дээр байгаа хөрөнгүүдийн ашиглалт, хамгаалалт, бүртгэлийг сайжруулах. Боомтын хөгжлийг төлөвлөдөг, тэнд ажиллаж байгаа албан хаагчдын амьдрах орчныг сайжруулахаар энэ бүтцийг нээж байна. Боомтын захиргаа энэ аж ахуйн ажлуудыг хариуцах боломж бүрдэнэ. Монгол Улсын боомтуудын хөгжил, цаад талдаа байгаа улсуудын боомтуудын хөгжил ямар байна. Өдөр шөнө шиг ялгаатай байна.

-ГОВИЙН АЙМГУУД РУУ ГАДАРГЫН УС ТАТАХ ХОЁР ТӨСӨЛД ТӨСӨВ ТАВЬЖ ЧАДСАНГҮЙ-

-Өмнөговь аймгийн өрсөлдөх чаварын индекс аль түвшин байна вэ. Энэ чиглэлээр та тойрогтоо хэр санаа тавьж ажилладаг юм бэ?

-Засгийн газраас жил бүр аймгуудын ажлыг олон үзүүлэлтээр нь дүгнэдэг. Эдийн засгийн үзүүлэлт, татвар, орлого, хүн амын өвчлөл, гэмт хэрэг гэх мэт. Өмнөговь, Орхон аймгуу нэг, хоёрдугаарт ордог. Эдийн засгийн чадавхи сайн, ажилгүйдэл багатай.

-Уул уурхайтай холбоотой байх тийм үү?

-Тийм ээ. Хүмүүс нь ажилтай, орлого сайтай. Манай аймагт сүүлийн үед орон сууц их барьж байна. Цэцэрлэг, сургууль ихээр барьсан. Оочир дараалалгүй, анги дүүргэлт хэвийн. Хүрэлцээ сайтай болчихсон. Бараг Улаанбаатарын орон сууцны үнэтэй адил байдлаар орон сууц борлуулж байна. Тэгэхэд л борлуулалт нь сайн байна. Уул уурхайд ажиллаж, өндөр цалин авдаг хүмүүс зээл авахад банкны шаардлагыг нь хангадаг юм байна. Сумдууд нь цэвэр, бохирын шугамд бүгдээрээ холбогдсон. Наад зах нь сургууль, цэцэрлэг нь гадна жорлон гэж байхгүй. Бүгд халаалт, дулаандаа холбогдсон. Сумдын барилга байгууламжууд дандаа шинэчлэгдээд, сүүлийн дөрвөн жил хөрөнгө оруулалт сайн хийснээр амьдрахад таатай бүс нутаг болоод байгаа юм.

-Мэдээж сайн сайхан зүйл байхад гарц хайж буй асуудал байгаа байх?

-Нэг л асуудал байгаа нь цөлжилт. Уул уурхайг дагасан байгаль орчны доройтол. Сөрөг зүйлүүд гарч ирж байна. Тиймээс говь руу ус татах төслийг яаралтай эхлүүлэх ажлыг хөөцөлдөөд байна.

-Таны хоёр төсөл Ерөнхийлөгчийн тэрбум мод санаачлагын хүрээнд маш ач холбогдолтой юм байна. Гэтэл яагаад санхүүжүүлсэнгүй вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ус очих юм бол томоохон бүтээн байгуулалтуудад хэрэгтэй. Байгаль орчин, цөлжилтийн эсрэг хэрэгтэй. Маш өндөр өртөгтэй учраас 2022 оны төсөвт хөрөнгө тавьсангүй. Зөвхөн Онги-Орхон гээд Өвөрхангай аймгаас Өмнөговь руу ус татах төсөлд 1.1 их наяд буюу 300-400 сая доллар зарцуулахаар ТЭЗҮ гарсан. Тиймээс улсын төсөв дээр тавихад хэцүү болсон. Гадны зээл тусламж, концесс, Оюутолгой, Тавантолгой компаниуд хөрөнгө оруулж болно. Засгийн газар Рио тинтотой хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулахаар ажиллаж байна. Х.Нямбаатар сайдтай ажлын хэсэгт би орсон. Миний орсон зорилго нь говь руу гадаргын усыг татах төслийг уг гэрээнд тусгаж, хөрөнгө төсвийг нь тодорхой хэмжээгээр шийдүүлэх саналаа өгчихсөн байна.

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоо тодорхойлж, энэ салбараа хурдтай хөгжүүлэх шаардлага үүсээд байна. Таны байр суурь ямар байна?

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өөрчлөлт орж ирэхээр танилцуулсан. Манай улс зүүн хэсгээрээ буюу Улаанбаатар хотыг дайруулаад босоо тэнхлэгийн төмөр замтай шүү дээ. Орос Монголын хамтарч хувь эзэмшсэн. Одоо бол баруун талын босоо тэнхлэгийн төмөр зам заавал шаардлагатай байгаа юм. Тиймээс үүнийг дэмжиж байна. Эдийн засгийн ач холбогдолтой. Нарийнсухайтын нүүрсний орд гээд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байгаа ордоос урагшаа машинаар Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэр хийж байна. Төмөр зам ашиглалтад орсноор энэ нүүрсний тээвэр төмөр замаар гарах бололцоотой. Гашуунсухайт нь баригдаад дуусчихна. Баруун талдаа Нарийнсухайт, Шивээхүрэнгийн төмөр зам нь баригдчих юм бол экспортын хэмжээ нэмэгдэх, үүнийгээ дагаад улсын болон аймгийн төсөв нэмэгдэх бололцоо бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эба
Эба
11 сар 15, 2021 09:54

Ёстой харж байгаагүй гишүүн байна даа

gochoo
gochoo
11 сар 15, 2021 10:54

tusuv tusuv tsaad uls chin 2 sard bas havariin bayr manaihaar bl tsagaan sar gedgiig ih hundtei udaan temdegleed baidag ym bnlee iim olon davhtssan haaltuud nuursnii zamiig haahgui geh batalgaa ugui bizdee? Odoo ulig bolson tumur zamaa yriad l tusuv ymaa gatsaagaad suuh l dur har zurag haragdaad bn shuu!

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 15, 2021 13:31

Таньд ажлын амжилт хүсье.Гадагшаа урсг�##�тай гол мөрнүүдийн усны нөөцийг ашиглах цаг нь хэдийнээ болсон.Гэхдээ өндөр өртөгтэй ТЭЗҮ бол ажил эхлэхээс өмнө асууд�##� үүсгэнэ л гэсэн үг.Туршлага сайн судлах хэрэгтэй.Ус бол гайх�##�тай бурханы хишиг.Урсах зам гольдролоо өгчих Үлдсэнийг нь би өөрөө хийе гэж хэлдэг гэнэлээ. Наад ТЭЗҮ тань нэг л биш.Ямар хүн ийм тооцоолол хийдэг байна.Олон жилийн өмнө уншиж байсан юм.Хятадууд Шар тэнгисээс Хянганы нурууг давуулж Турфаны цөл рүү ус татах байгууламжийн ТЭЗҮ буюу ашиглах үеийн 1 куб.м усны өртөг нь 0,4 юань гэж байсан. Энэ нь Хянганы нуруун дээр гаргах зард�##� гэсэн.Нэгэнт өндөрт гарсан ус Потенци�##� инергитэй болсон учир урсах үедээ үүсэх Кинетик инергийн нөлөөгөөр зард�##�гүй урсана гэсэн үг.Д�##�айн усыг шилэн хоолойгоор татах тухай уншиж байсан.Аливаа зүйлд эдийн засгийн үр ашиг хамгаас чух�##�.

балжир
балжир
11 сар 15, 2021 16:18

чи өмнөговийн з/дарга байхдаа төсөвийг ихэд ариг гамтай,зориул�##�тын зүйлд нь зарцуулж байсан юм биздээ.төсөв хуультай, сахилга баттай гэдгийг мэдэхүү. чиний өмнөговьд байгаа цогжавхлан дэлгүүрт угаасан /мэдэгдэж байгаагаар/ 4 тэр бум хөл бөмбөгийн задгай т�##�бай 1тэр бум .ха�##�га гээд олон үрэлгэн мөнгө байгаа..а.т.газар ш�##�гах хэрэгтэй. ялангуяа цогжавхланг.

ҮНЭН
ҮНЭН
11 сар 23, 2021 11:43

ШААЛТУУР СДА

Холбоотой мэдээ

Back to top button