ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

Илон Маск “Тесла”-гийн хувьцаагаа 687 сая доллараар арилжжээ

“Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хувьцааныхаа өөр нэг хэсгийг автомашины компанид борлуулжээ. Илон Маскийн АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд /SEC/ илгээсэн өргөдлийн дагуу тэрбээр пүрэв гарагт цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийнхаа дахин 639,737 хувьцааг 687 сая доллараар худалджээ.

Илон Маск долоо хоногт нийтдээ 5,5 тэрбум долларын хувьцааг арилжсан бол даваа гарагт тэрбээр 2 сая орчим хувьцааны арилжаа хийж, 2.5 тэрбум доллар авсан аж.

Гэвч дараа нь хувьцааны хоёр хэсгийг дахин худалдсан нь Маскийн өөрийнх нь “Твиттер” хуудсандаа явуулсан санал асуулгын үр дүн болсон. Тэрбээр дагалдагчдаасаа “Тесла”-гийнхаа 10 хувийг зарах уу гэсэн санал асуулга авсан. Асуулгад оролцогчдын 58 хувь нь 10 хувиа зарсан нь дээр гэж хариулжээ. Өнөөдрийг хүртэл Илон Маск компанийнхаа 5 сая гаруй хувьцааг аль хэдийн зарсан бөгөөд амлалтаа биелүүлэхийн тулд 12 сая орчим хувьцаагаа арилжсан.

(Эх сурвалж: Kommersant)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button